"Galaxy Note 7"-ийг энэ долоо хоногоос худалдаанд гаргана

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

"Galaxy Note 7"-ийг энэ долоо хоногоос худалдаанд гаргана

Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа хэргүүд, анхаарал татсан сэдвээр тус газраас сар бүр хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл хийдэг.

‘Samsung Electronics’ компани батерейн асуудлаас болж зах зээлээс эргүүлэн татсан ‘Galaxy Note 7’ гар утсаа дахин үйлдвэрлэж, энэ долоо хоногоос эхлэн худалдаанд гаргахаар болсон байна. Гэхдээ ‘Galaxy Note Fe’ нэртэйгээр гарах ба энэ баасан гаригт БНСУ-ын зах зээлд танилцуулахаар болжээ. 700 мянган вон буюу үндсэн үнийнхээ дөрөвний гуравтай тэнцэх үнээр худалдаалагдах аж.

Тус компанийн зүгээс энэхүү гар утас 100 хувь аюулгүй гэх баталгааг өгч байгаа юм.

“Galaxy Note 7”  загвар нь ‘Samsung Electronics’-ийн түүхэнд хамгийн их хохирол учруулсан бүтээгдэхүүнүүдийн нэг гэж нэрлэгдэж байгаа юм.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж