"Уимлбдон" эхэллээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

"Уимлбдон" эхэллээ

Дуучин Рианна Францын өмнөд хэсэг дэх Антиб хотод амралтаа өнгөрүүлж байгаа аж. 24 настай дуучин бүсгүй гарандаа могойн дүрс бүхий бугуйвч зүүж, тамхи татаж буй нь паппарацид өртжээ.

Талбайн теннисний оны гурав дахь “Их дуулга” болох “Уимблдон” Их Британы Лондон хотноо өчигдөр эхэллээ. Албан бус дэлхийн аварга гэгддэг тус тэмцээнд дэлхийн шилдэг теннисчид хуран цуглараад байна. Шагналын сан өндөр тус тэмцээний ганцаарчилсан төрлийн эхний тойргийн тоглолтууд эхэллээ.

Өчигдөр болсон эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлөөс Их Британы Энди Маррей, Францын Жо Ульфред Цонга, Испанийн Рафаль Надаль, Японы Кей Нишикори нарын шилдгүүд өрсөлдөгчөө хожиж, хоёрдугаар тойрогт үлдээд байна. Өнөөдөр, маргааш нөгөө хэсгийн тоглолтууд болж, шилдэг 64 теннисчин тодорно.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн эхний тоглолтууд эхлээд байна.

‘Уимблдон’-ы нэг онцлог нь тоглогчид цагаан хувцастай тоглодог юм. Тус тэмцээн энэ сарын 16-д өндөрлөнө.

 

Ч.БОЛОР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс