“Худалдааны эргэлт өссөн ч, экспортын хэмжээ нэмэгдээгүй”

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

“Худалдааны эргэлт өссөн ч, экспортын хэмжээ нэмэгдээгүй”

Ази, Номхон Далайн бүс нутгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Бенедикто В.Юүжүйко Монгол Улсад албан ёсны айлчлалаа наймдугаар сарын 1-5-ны өдрүүдэд хийх гэж буй.

Монгол Улсын Засгийн газар, Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг өнгөрсөн онд  байгуулсан билээ. Урт хугацаанд хэрэгжих гэрээнд хоёр тал гарын үсэг зураад нэг жилийн хугацаа өнгөрөхөд Монгол, Японы худалдааны эргэлт 18.8 хувиар өсчээ. “Гэхдээ Монгол Улсаас Япон руу экспортлох барааны хэмжээ нэмэгдээгүй. Энэ нь экспорт, импортын бараа бүтээгдэхүүн бүрт гарал үүслийн гэрчилгээг  тодорхой олгох ажил хангалтгүй байгааг илтгэнэ” гэдгийг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ийн дарга М.Оюунцэцэг онцлов.

Гэрээ хэрэгжиж эхэлснээс хойш Япон улсад импортлох бараа, бүтээгдэхүүн өнгөрсөн тавдугаар сарын байдлаар 3.6 сая ам.долларт хүрсэн таатай үзүүлэлт байна. Хэлэлцээрийн хүрээнд талууд худалдааны үнийн дүнгийн 90 гаруй хувийг импортын, гаалийн тарифаас шууд болон үе шаттайгаар арван жилийн хугацаанд чөлөөлж буй.

Гэхдээ хоёр тал цаашид улс хоорондын 2015 онд 300 сая ам.доллар, 2016 онд 346 сая ам.доллар, 2017 оны эхний таван сард 400 орчим ам.долларт хүрсэн худалдааны эргэлтээ ирэх онуудад 500, 600 сая ам.долларт хүргэх боломж, гарцыг хайх шаардлагатай байгаа юм. Тиймээс хоёр улсын төлөөллүүд  Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилт, үр дүнд илүү анхаарч ажиллахаар өнөөдөр /2017.07.04/  Монгол Японы Засгийн газар, хувийн хэвшлийн худалдаа, хөрөнгө оруулалтын ээлжит зөвлөлдөх уулзалт Гадаад харилцааны яамны дугуй танхимд эхлүүллээ.

КОМПАНИУД 470 ШИРХЭГ ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ АВЧЭЭ

Монгол улс, Япон улс хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд 40 гаруй аж ахуй нэгж, байгууллага Япон улс руу бараа бүтээгдэхүүн нийлүүлж буй. 2016 оны зургадугаар сарын 7-ны өдрөөс хойш 2016 онд 320 ширхэг, энэ оны эхний таван сарын байдлаар 150 ширхэг, нийт 470 ширхэг гарал үүслийн гэрчилгээг МҮХАҮТ-аас олгожээ. Өөрөөр хэлбэл, Япон улсын зах зээлд 470 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр гарал үүслийн гэрчилгээг авсан гэсэн үг. Монголын аж ахуй нэгжүүд ноос ноолууран бүтээгдэхүүн, хивс, хонины өлөн гэдэс, муур нохойн хоол, дайвар бүтээгдэхүүн, эсгий бүтээгдэхүүн, адууны хөлдөөсөн болон хатаасан мах, монгол гэр, хөнгөн цагаан хайлш, гоо сайхны бүтээгдэхүүн, зөгийн бал зэрэг төрлийн бүтээгдэхүүнд гарал үүслийн гэрчилгээ авсан байна. Япон улсад “Говь” ХК, “Снөү фийлдс” ХХК, “Кашмир холдинг” ХХК, “Амарсанаа степ” ХХК, “Болор-Оч” ХХК, “Эрдэнэт хивс” ХХК, “ОФЕ” ХХК, “Шинжидай металл” ХХК зэрэг аж ахуйн нэгж байгууллага голлох бараа, бүтээгдэхүүн худалдаалж байна.

Япон улсад импортлох бараа, бүтээгдэхүүний эрэлт:

2015 оны тавдугаар сард 1,8 сая ам.доллар

2016 оны тавдугаар сард 3,7 сая ам.доллар

2017 оны тавдугаар сард 3,1 сая доллар байна.

ЯПОН УЛСАД 3,6 САЯ АМ.ДОЛЛАРЫН ГАДААД ХУДАЛДАА ХИЙЖЭЭ

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2015 оны тавдугаар сарын байдлаар өнгөрсөн оны тавдугаар сараас 36,4 хувиар нэмэгдсэн байна. Монгол Улс 2017 оны эхний таван сард дэлхийн 136 улстай худалдаа хийснээс 52 улсад бараагаа экспортолж, 136 улсаас бараа импортолсон байна. Харин экспортын хэмжээ 42 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Түүний дотор Япон улсад нийт 3,6 сая ам.долларын гадаад худалдаа хийсэн байна. Монгол Улс Япон улсад малын гаралтай түүхий эд болон хөнгөн цагаан, зарим тоног төхөөрөмжийн эд анги нийлүүлдэг аж.

Япон улсад импортолдог бараа бүтээгдэхүүн /2017.5 сар. Ам.доллар/

Барааны төрөл

Хэмжээ

Тоо

Үнэ

1

Өлөн гэдэс, давсаг, гүзээ

кг

5,205.65

280.0

2

Заар, цөс, чив зэрэг эмийн үйлдвэрлэлд хэрэглэх амьтны эрхтэн

кг

8,638.00

285.5

3

Мал амьтны нарийн ширхэгт үс, ноосон ээрмэл (жижиглэн баглаагүй)

кг

4,082.53

255.9

4

Мал амьтны нарийн ширхэгт сэмэлсэн үс, ноосон даавуу

М2

166,127.68

478.0

5

Хөнгөн цагаан бусад эдлэл

кг

659,900.00

697.2

6

Өргөгч, ачигч, буулгагч зэрэг машин механизмд зориулалттай эд анги

Ширхэг

683.00

258.7

7

Тусгай зориулалтын машин механизм, төхөөрөмж.

Ширхэг

498,920.00

613.6

8

Бусад

 

 

788.0

 

Нийт

 

 

3,657,0

Гэрэл зургийг Э.ЭНХБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж