“Хавай 5-0”-ийн ази жүжигчид кино төслийг орхилоо

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

“Хавай 5-0”-ийн ази жүжигчид кино төслийг орхилоо

Татварын ерөнхий газар, “Монгол Шуудан” төрийн өмчит ХК хамтран татварын үйлчилгээг шуудангаар явуулах ажил бэлэн болжээ.

“CBS” телевизийн бүтээл “Хавай 5-0” олон ангит киноны долоон бүлэг үзэгчдийн хүртээл болоод байгаа билээ. Тэгвэл тус киноны найм дахь бүлгийн зураг авалтын үеэр Келли болон Коно нарын дүрийг бүтээсэн Азийн жүжигчид болох Даниел Да Ким болон Грейс Пак нар кинонд тоглохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

Тэд гол дүрийн цагаан арьстан жүжигчид болох Алекс О’Локлин  болон Скотт Кан нартай харьцуулахад 10-15 хувийн бага цалин авдаг аж. Ази жүжигчид цалингаа нэмүүлэх хүсэлт гаргасан ч телевизийн продюсеруудтэй тохиролцож чадаагүй байна. Тиймээс тэд “Хавай 5-0” кинонд бусад гол дүрийн жүжигчдээс бага цалингаар тоглох боломжгүй гэдгээ мэдэгдэн, цуврал киноны төслөө орхихоор шийджээ.

Бэлтгэсэн: Ц.Уран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж