Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт зарлагджээ. Нийт найман асуудал хэлэлцэж, танилцуулахаар төлөвлөсөн байна. Үүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Шийтгэлийн хуудасны маягт батлах тухай, мөн УИХ-ын гишүүн Н.Оюундарийн санаачилсан Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төслийг оруулж, санал авахаар төлөвлөжээ.
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг дараах хүснэгтээс үзэх боломжтой.
№ |
Хэлэлцэх асуудал
| Засгийн газрын гишүүн | |
Журам шинэчлэн батлах тухай | Ц.МӨНХ-ОРГИЛ | ||
Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаагийн санаачлан боловсруулсан Цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай | С.БЯМБАЦОГТ | ||
Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарийн санаачлан боловсруулсан Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай | С.БЯМБАЦОГТ | ||
Шийтгэлийн хуудасны маягт батлах тухай | С.БЯМБАЦОГТ | ||
Журам батлах, тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай | Н.НОМТОЙБАЯР | ||
Бусад асуудал* | Ж.ЭРДЭНЭБАТ | ||
Танилцуулах асуудал
| |||
Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайдын айлчлалын талаар | Ц.МӨНХ-ОРГИЛ | ||
Гадаад харилцааны сайдын айлчлалын дүнгийн талаар | Ц.МӨНХ-ОРГИЛ |
Г.ХОРОЛ