Үс хурдан ургуулах хялбар арга | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Үс хурдан ургуулах хялбар арга

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

Үс хурдан ургуулах хялбар арга

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын нутагт Зүүнбогд уулын Ширвээгийн ам гэдэг газар 20-30 минут орсон аадар борооны улмаас уулын үер бууж Богд сумын харьяат хоёр хүн нас баржээ

Үсээ байнга сэнсдэж, индүүдэх, буруу самаар самнах, наранд хамгаалалтгүй явах, үсэндээ хангалттай тэжээл өгөхгүй байх гээд бидний анзаардаггүй маш олон зүйлээс болж бидний үс өнгөө алдаж, хугарч гэмтдэг. Ийм ч учраас үсээ зөв арчлах нь зайлшгүй чухал зүйлийн нэг юм.

Энэхүү арга нь гэрийн нөхцөлд бэлтгэх боломжтой бөгөөд таны мөнгийг хэмнэхээс гадна ямар ч хор нөлөөгүй юм. Мөн төмс нь кальци, төмөр, кали, уургаар баялаг тул үсийг биежүүлж, ургуулдаг.

Орц:

Төмсний шүүс- 1 аяга

Өндөг- 1 ширхэг

Зөгийн бал- бага зэрэг

Бэлтгэх арга:

Төмсөө түүхийгээр нь блендэрдэнэ.Төмсний шүүс гаргаж авахын тулд зөвхөн өөрийнхөө жинхэнэ өнгөөрөө байгаа төмсийг сонгох хэрэгтэй. Жинхэнэ өнгө гэдэг нь байгалаараа цайвар бор, улаавтар ямар ч сэвгүй, соёолоогүй төмсийг хэлнэ. Ногоорсон болон соёолсон төмсөнд хорт бодисууд ихээр агуулагддаг/ өндөг, зөгийн балтайгаа хольж, маш сайн хутгана. Зуурмагаа үсэндээ түрхээд 2 цаг байлгасны дараа үсээ зайлна. Дараа нь зөөлөн шампунаар угаана.

Эх сурвалж: emch.mn

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс