Үсээ байнга сэнсдэж, индүүдэх, буруу самаар самнах, наранд хамгаалалтгүй явах, үсэндээ хангалттай тэжээл өгөхгүй байх гээд бидний анзаардаггүй маш олон зүйлээс болж бидний үс өнгөө алдаж, хугарч гэмтдэг. Ийм ч учраас үсээ зөв арчлах нь зайлшгүй чухал зүйлийн нэг юм.
Энэхүү арга нь гэрийн нөхцөлд бэлтгэх боломжтой бөгөөд таны мөнгийг хэмнэхээс гадна ямар ч хор нөлөөгүй юм. Мөн төмс нь кальци, төмөр, кали, уургаар баялаг тул үсийг биежүүлж, ургуулдаг.
Орц:
Төмсний шүүс- 1 аяга
Өндөг- 1 ширхэг
Зөгийн бал- бага зэрэг
Бэлтгэх арга:
Төмсөө түүхийгээр нь блендэрдэнэ.Төмсний шүүс гаргаж авахын тулд зөвхөн өөрийнхөө жинхэнэ өнгөөрөө байгаа төмсийг сонгох хэрэгтэй. Жинхэнэ өнгө гэдэг нь байгалаараа цайвар бор, улаавтар ямар ч сэвгүй, соёолоогүй төмсийг хэлнэ. Ногоорсон болон соёолсон төмсөнд хорт бодисууд ихээр агуулагддаг/ өндөг, зөгийн балтайгаа хольж, маш сайн хутгана. Зуурмагаа үсэндээ түрхээд 2 цаг байлгасны дараа үсээ зайлна. Дараа нь зөөлөн шампунаар угаана.
Эх сурвалж: emch.mn