Гол усны ослоос урьдчилан сэрэмжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

Гол усны ослоос урьдчилан сэрэмжлүүлж байна

НИТХ-ын дарга Д.Баттулга өнөөдөр Нидерландын Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар 30-35 хэм хүртэл халж, бүгчим халуун байгаатай холбоотойгоор иргэд гол ус бараадан амарч зугаалах нь ихсэж, санамсар болгоомж алдсаны улмаас усанд осолдох, амь насаа алдах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.

Он гарснаас хойш өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд нийт 42 удаагийн усны осол гарч, нийт 53 хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Үүний 43 нь насанд хүрсэн хүн бол 10 бага насны хүүхэд байсан юм.

Гол усны осол иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орох зэрэг шалтгаанаас гарч байна.

Тиймээс амралт,аялал зугаалгын улирал эхэлж, хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа тул иргэд та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ аль болох гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх мөн бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулж голын эрэг дагуу хүүхдийг тоглуулахгүй байж зөв боловсон амрахыг анхаарууллаа.

Мөн тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газар, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж