Гадаад дахь монголчууд саналаа өгч байна

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

Гадаад дахь монголчууд саналаа өгч байна

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Сүхбаатар аймгийн 70 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 28, 29-нд боллоо.

    Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон товын дагуу өнөөдөр гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа монголчууд саналаа өгч байна. Санал хураалт маргааш мөн үргэлжилнэ.

    Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор 7209 иргэн бүртгүүлсэн. Санал хураалт тухайн орны цагаар 07.00-22.00 цагийн хооронд үргэлжилнэ. Нийт 33 улс дахь 45 Монгол Улсын Элчинд сайдын яам, Дипломат төлөөлөгчийн газар, консулын газруудад санал хураах үйл ажиллагаа болж байгаа аж.

    Саналын хуудсыг долдугаар сарын 7-ний өдөр багтаан Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн байх шаардлагыг Гадаад харилцааны яаманд тавьсан байна.

    Аялал жуулчлалын оргил үе эхэлсэн нь ачааллыг өндөрсгөж, тогтоосон хугацаанд саналын хуудсыг авчирхад бэрхшээл гарч болзошгүй байгаа ч тал, талдаа асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлж буй юм.

    Г.ХОРОЛ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж