АНУ-ын Эрчим хүчний шинэ бодлогыг сонсгов

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

АНУ-ын Эрчим хүчний шинэ бодлогыг сонсгов

Австралийн жүжигчин Liam Hemsworth “Paranoia” хэмээх шинэ киноны зураг авалтанд оролцож байгаа ажээ.

Дональд Трамп өөрийн орны эрчим хүчний шинэ бодлого ямар байхыг хэллээ. АНУ-ын Ерөнхийлөгч Эрчим хүчний яам дээр шинэ бодлогоо тунхагласан байв.

Шинэ бодлогын гол зорилго нь АНУ-ын  нөлөөг даяарчлал хэмжээнд бэхжүүлэх явдал гэж Трамп мэдэгдлээ. Тухайлбал Ерөнхийлөгч шахмал хийг Азийн зах зээлд, нүүрсний нийлүүлэлтийг Украинд нэмэгдүүлэх тухай онцолсон байна. Мөн тэрбээр гадаадын өндөр үр дүнтэй төслүүдэд зээл олгохын төлөө байна. Ийм зээл өмнө нь хязгаарлалтад байсан юм. Америкийн нүүрсний экспортыг нэмэгдүүлж, гадаадад нүүрсний станц барихыг манай засаг захиргаа дэмжинэ гэж Трамп мэдэгджээ.

Дональд Трампын засаг захиргаа нь тус орны цөмийн эрчим хүчний хөгжлийг  сэргээх шинэ зам хайхаар эрмэлзэж байна. Цөмийн эрчим хүчийг  илүү өрсөлдөөнтэй болгох мөн хаягдлынх нь асуудлыг шийдэх тал дээр ажиллана  гэлээ. АНУ-ын Ерөнхийлөгч эх газрын үргэлжлэлийн далайн ёроолын нефть хийн ажиллагааны шинэ хөтөлбөрийг зарлаж байна. Энэ долоо хоногийг Трамп “эрчим хүчний долоо хоног” гэж зарлав. Энэ хугацаанд Ерөнхийлөгч болон өндөр албан тушаалтнууд “АНУ-ын эрчим хүчний давамгайлал” гэсэн сэдэв дээр ажиллах гэнэ.

FBR & Co компанийн эрчим хүч ба байгалийн баялгийн асуудал  эрхэлсэн ахлах шинжээч Бенжамин Салисбери Трампын бодлогын нэг тэргүүн чиглэл нь худалдааны эргэлтийн зөрөөг буулгах, аж үйлдвэрийг сэргээх, дэд бүтцийн шинэчлэлийг хийхийн зэрэгцээ экспорт болж байгааг хэлэв.

Өмнөх Ерөнхийлөгч Барак Обама 2015 оны  арванхоёрдугаар сард түүхий нефтийн экспортод  тавьсан 40 жилийн хоригийг цуцалсан юм. Тэр үеэс хойш АНУ 157 сая  баррель түүхий нефтийг гадаад орнуудад экспортлоод байна. Канадаас бусад орнуудад нефтийн экспорт нь хориотой байсан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж