Монголбанкинд өр төлбөргүй

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

Монголбанкинд өр төлбөргүй

Газрын тос олборлогч “Петро Матад” (LON:MATD) компанийн удирдах зөвлөлийн гишүүн бус хоёр захирал тус компанийн 50,000 фунт стирлингтэй тэнцэх хувьцааг худалдаж авчээ.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын ажил үйлс, алдар нэрд олон нийтийн сүлжээгээр дамжуулан бусдын захиалгаар удаа дараа халдаж, түүнийг өр төлбөрөө Монголбанкаар хаалгуулсан мэт, Хөгжлийн банкны зээлээ төрөөр төлүүлж буй мэтээр гүтгэсэн байна.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын үүсгэн байгуулсан “Монполимет” компани үнэхээр Монголбанкаар 3,9 сая ам.долларыг төлүүлсөн эсэх талаар лавлагааг Монголбанкнаас авснаа энд хүргэж байна.

Монголбанк 15 жилийн өмнө уул уурхайн компаниудтай арилжаа хэлцэл хийж байсан үеийн маргаантай асуудал байдаг. Өөрөөр хэлбэл, Монголбанкны зүгээс зарим компаниудыг шүүхэд өгч, энэ асуудал нь 10 гаруй жил маргаантай явсны эцэст аж ахуйн нэгжүүдийн зөв болж гарч ирсэн.Яагаад гэвэл, Монголбанкны үйл ажиллагааны буруутай үйлдлээс болж гарсан зарим нэг торгуулийг тухайн үедээ хамтарч ажиллаж байсан аж ахуйн нэгжүүд дээр хувааж тавьснаас үүдэлтэй маргаан байдаг.Сөрөг маргаан гаргах эрх нь аж ахуйн нэгжүүдэд байхгүй. Авлага нэхэгч Монголбанкны зүгээс үүнийг шүүхэд өгөхгүй явсаар 10 гаруй жил болгосон асуудал юм.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Монголбанк “Эрдэс” ХХК, “Монполимет” ХХК компанийг шүүхэд өгсөн боловч шүүх аж ахуйн нэгжүүдийн талд захиргааны шүүхийн шийдвэр гарсан байна.Түүнээс биш Монголбанкнаас аж ахуйн нэгжүүд хууль зөрчиж хөнгөлөлттэй зээл авсан зүйл байхгүйг дээрх баримтаас харж болно. Мөн Олон Улсын “Эрнст энд Янг” аудитын байгууллага тухайн үеийн Монголбанкыг буруутай үйл ажиллагаа явуулсан тухай дүгнэлт өгсөн байдаг.

Дан ганц хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үндэслэлээр бус Монголбанкны үйл ажиллагааны буруугаас үүссэн маргаан байсан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Иймд Монголбанк болон аж ахуйн нэгжтэй холбоотой асуудал нь шүүхийн шийдвэрээр эцэслэгдэн шийдэгдсэн, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай холбогдох асуудал байхгүй гэдгийг энд онцлож байна.

УИХ дахь МАН-ын бүлэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж