Монголын банкны системийг тогтвортой гэж үнэлэв

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

Монголын банкны системийг тогтвортой гэж үнэлэв

Монголын банкны системийг тогтвортой гэж үнэлэв

Олон улсын үнэлгээний гурван том агентлагийн нэг Мүүдис “Moody’s” Монгол улсын банкны системийн хэтийн төлөвийг сөрөг үнэлгээнээс тогтвортой (Caa1 stable) түвшинд шилжүүлжээ. “Монголын засгийн газар болон Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөр нь банкны үйл ажиллагаанд эергээр нөлөөлнө гэж харснаас  Мүүдис ийнхүү дүгнэжээ. Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөртэй зэрэгцэн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт орж ирж, эрдэс баялгийн үнэ ханш 2016 оны уналтаас дээгүүр байх зэрэг нь Монголын эдийн засгийг тогтворжуулж, 2018 оноос өсөлтийг эргүүлэн авчирна хэмээн тус агентлаг харж байна.

Монголын ДНБ-ны өсөлт 2017 онд 0.2 хувиар буурах ч ирэх 2018 онд Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр ДНБ-ны өсөлт 1.8 хувьд хүрэх гэнэ. Олон улсын валютын сангаас Монголын банкны хөрөнгийг үнэлэх ажлыг хийж байгаа. Энэ нь ажил дуусч, хөрөнгийн үнэлгээ үнэн зөв мэдээлэгдсэнээр гадаад капиталын үнэлгээ сайжрах гэнэ. Капиталын урсгалаас шалтгаалан банкны санхүүжилт,  хөрвөх чадвар сайжрах аж. Ялангуяа Оюутолгой төслийн хоёр дахь шат дотоодын хадгаламжийн сангийн хөрвөх чадварыг нэмэгдүүлж, банкин дахь гадаад валютын хөрвөх байдал ч сайжирна. Хөрвөх чадвар нэмэгдэх нь санхүүжилтийн зардлыг бууруулна. Гэхдээ зээлийн зардал өссөн нь энэ 2017 онд банкны ашгийг хумьсан хэвээр байх аж.

Мүүдис агентлаг Монголын  арилжааны 14 банкны долоо нь засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэгч банктай хамт үнэлсэн байна. Эдгээр банкууд 2016 оны сүүлийн байдлаар  нийт зээлийн системийн 90.1 хувь, хадгаламжийн системийн 91.1 хувийг эзэлж байсан юм.

Эх сурвалж: EconoTimes

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж