АН-ын тэрбумыг шүүх шийднэ

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

АН-ын тэрбумыг шүүх шийднэ

“Мөнх хөх тэнгэр” цомог өнөөдрөөс эхлэн “Hi-Fi Records”-ын хөгжмийн сүлжээ дэлгүүрээр худалдаалагдаж эхэллээ.

Говь-Алтай аймгийн Замын хяналтын цэг дээр ажиллаж байсан цагдаа 2017.06.23-ны өдөр “Тоёота-4 runer маркийн 0308 УНҮ” улсын дугаартай автомашиныг шалгасан. Тус автомашинаас таван хайрцагт хийсэн их хэмжээний бэлэн мөнгө, сонгуулийн сурталчилгааны материал, CD гарч ирсэн байдаг. Тэрхүү сурталчилгааны материал нь Ардчилсан намын нэр дэвшигч Х.Баттулгынх байсан билээ. Ардчилсан намын гишүүдийн албан бусаар мэдээлж байгаагаар бол тэрхүү таван хайрцаг мөнгө нь гишүүдийн хандиваар боссон бөгөөд сурталчилгааны ажилчдын хоол хүнс, цалингийн мөнгө байсан гэж байгаа юм.

Тээвэрлэлт хийсэн 0308 УНҮ автомашин нь “Милл хаус” компанийн эзэмшлийнх бөгөөд тус компанийн захирлаар “Талх чихэр” ХК-ийг үүсгэн байгуулагч Х.Баттуулын эхнэр Н.Алтанцэцэг ажилладаг байна. Мөн тээвэрлэж явсан хүмүүс нь ямар эд зүйл авч яваагаа мэдэхгүй, сонгуулийн сурталчилгаа явуулах бичиг баримтгүй байжээ.

Дээрх автомашинаас хураасан таван хайрцаг бэлэн мөнгө буюу нэг тэрбум 80 сая төгрөгийг улсын орлого болгох эсэхийг  шүүх хурлаар шийдэхээр болжээ.

Одоогоор Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т заасан үндэслэлээр шалгаж байгаа аж. Шалгалт үргэлжилж байгааг цагдаагийн байгууллагаас хэллээ.

Сонгуулийн тухай хуулийн 70.1 дүгээр заалтад дараах зүйлийг тусгажээ
70.1.Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
70.1.1.мөнгө, эд зүйл тараах;
70.1.2.бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах;
70.1.3.аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх;
70.1.4.нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх;
70.1.5.сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах;
70.1.6.хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах;
70.1.7.ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх;
70.1.8.хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж