Ганцаараа явбал хурдан явна, олуулаа явбал хол явна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ганцаараа явбал хурдан явна, олуулаа явбал хол явна

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

Ганцаараа явбал хурдан явна, олуулаа явбал хол явна

Сүхбаатар аймгийн 70 жилийн ой, ”Зүүн бүсийн хурд-2012” наадам Баруун-Урт хотод долдугаар сарын 28-29-ний өдрүүдэд боллоо.

Монголын ард иргэддээ Хятад-Монголын хамтын ажиллагаагаар дамжуулан аз жаргалтай амьдралыг хүсэн ерөөе!

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хайминий Монголын ард түмэнд хандсан илгээлт

Долдугаар сар бол Монгол улсын хамгийн үзэсгэлэнтэй улирал. Монголын ард түмэн тун удахгүй Үндэснийхээ их баяр наадмыг тэмдэглэх гэж байна. Энэ завшааныг ашиглан нийт Монголын ард иргэддээ баяр наадмын мэнд дэвшүүлэн аз жаргалтай түвшин сайхан амьдрахыг хүсэн ерөөе.

Ойрын өдрүүдэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ болон ХБНГУ-уудад төрийн айлчлал хийх бөгөөд ‘Их 20’-ийн XII удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцох гэж байна. Айлчлалын үеэр Ши Жиньпин дарга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайер, Ерөнхий сайд Ангела Меркель нартай тус тус уулзаж, олон арга хэмжээнд хамтдаа оролцож, ОХУ болон Герман улсуудтай цаашид улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, хоёр талын олон салбар дахь бодит хамтын ажиллагааг ахиулж, бүс нутаг болон дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд шинэ хувь нэмрээ оруулахаар зорьж байна.

Ши Жиньпин дарга Германы Гамбургт болох “Их 20”-ийн бүлгийн дээд  хэмжээний уулзалтын үер дэлхийн эдийн засгийн байдал болон олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны талаарх санал бодлоо танилцуулж, улс орнуудын хоорондын төрийн бодлогын зохицуулалтыг бэхжүүлж, дэлхийн эдийн засгийг хамтдаа хүчирхэг, тогтвортой, тэнцвэртэй  хүртээмжтэйгээр өсгөх талаар хэлэлцэнэ. Гамбургийн дээд хэмжээний уулзалт “Хамтдаа урагшлах дэлхийг цогцлоон бүтээх” гэсэн сэдвийн дор явагдана. Уулзалтаар дэлхийн эдийн засгийн байдал, гадаад худалдаа, банк санхүү, тоон эдийн засаг, эрчим хүч, хөгжил дэвшил, терроризмын эсрэг зэрэг сэдвийг хэлэлцэж, хурлын дараагаар олон нийтэд мэдэгдэл гаргах болно. Хятадын талаас энэ удаагийн уулзалтаар Хан Жоу хотод болсон “Их 20”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үр дүнг ажил хэрэг болгох, Нээлттэй дэлхийн эдийн засгийг бий болгох, инновацийн хөгжлийг хамтдаа урагшлуулах, “Их 20”-ийн бүлгийн гишүүн орнууд эв нэгдэлтэй хамтран ажиллах гэсэн мессеж дэлхий нийтэд өгөхийг хүсч байна. Ерөнхий сайд Ли Көцян саяхан Давосын 11 дэх удаагийн зуны чуулга уулзалт дээр дэлхийн эдийн засгийн чиг хандлагын талаар гүн гүнзгий дүн шинжилгээ хийсэн бөгөөд эдийн засгийн глобалчлал болон хүртээмжтэй хөгжлийн чиглэлээр “Хятадын төлөвлөгөө”-г дэвшүүлж, мөн Хятадын эдийн засгийн байдал, шинэчлэлийн санаачилгаа танилцуулсан.

Хятад улс үргэлж дэлхийн эдийн засгийн сэргэлт, тогтвортой байдал болон өсөлтийн төлөө хувь нэмрээ оруулсаар ирсэн. Энэ жилийн тавдугаар сард, “Нэг бүс, нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт Бээжин хотноо зохион байгуулагдлаа. Энэхүү санаачилга нь Хятад Улсын дэвшүүлсэн “Нэг бүс, нэг зам”-ын бүтээн байгуулалтын хүрээнд зохион байгуулсан анхдугаар дээд хэмжээний бөгөөд хамгийн өргөн хүрээтэй олон улсын хурал болсон. Энэ удаагийн чуулга уулзалтад дэлхийн 29 улс орны төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн мөн 130 гаруй улс орны, 70 гаруй олон улсын байгууллагын 1500 төлөөлөгч оролцсон. БНХАУ-ын дарга Ши Жиньпин чуулга уулзалтыг нээж чухал сэдвээр илтгэл тавьсан юм. Чуулга уулзалтын үеэр өндөр, дээд хэмжээний хурал, дугуй ширээний уулзалт зохион байгуулж, улс орнуудын удирдагч нартай төрийн бодлого, дэд бүтэц, гадаад худалдаа, санхүүжилт болон ард иргэдийн харилцааг уялдуулан холбох асуудлаар өргөн хүрээнд санал бодлоо солилцож, олон чухал тохиролцоонд хүрч, хамтарсан мэдээлэл гаргасан. Энэ бол талууд хамтран зөвшилцөж, “Нэг бүс, нэг зам”-ыг хамтдаа бүтээж, харилцан ашигтай хамтын ажиллагааны үр өгөөжөө хамтдаа хүртсэн уулзалт мөн бөгөөд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, тус бүрийн хөгжлийн стратегийг харилцан уялдуулсан хамтын ажиллагааны чухал тавцан болсон. Энэ удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт үр өгөөж арвин байсан. Чуулга уулзалтаар ирээдүйн “Нэг бүс, нэг зам”-ын хамтран ажиллах чиглэлийг тодорхойлсон, “Нэг бүс, нэг зам”-ын тодорхой маршрут зургийг төлөвлөн гарсан, “Нэг бүс, нэг зам”-тай холбоотой удахгүй хэрэгжих томоохон хэмжээний төслүүдийг баталсан арвин их үр бүтээлтэй баяр хөөхөөр дүүрэн болж өнгөрсөн.

Монгол Улс бол “Нэг бүс, нэг зам”-ын шугам дагуух чухал улс. МУ-ын Ерөнхий сайд эрхэмсэг ноён Ж.Эрдэнэбат тус чуулга уулзалтад урилгаар оролцож, “Нэг бүс, нэг зам”-ын бүтээн байгуулалтад Монгол ихээхэн идэвх гаргаж оролцох эрмэлзэлтэй байгаа гэдгээ бүрэн илэрхийлсэн. Энэ нь Хятад-Монголын харилцаа өндөр түвшинд байгааг харуулсан. Чуулганы уулзалтын үеэр Хятад Улсын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, Дэд ерөнхий сайд Ван Яан зэрэг удирдлага нар тус тус Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзалт зохион байгуулж, хоёр улсын удирдлага нар Хятад-Монголын цаашдын харилцааны хөгжил, хамтын ажиллагааны асуудлаар олон чухал тохиролцоонд хүрсэн. Талууд улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн зэрэг олон салбарын хамтын ажиллагааны 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан. Мөн Хятадын талаас Монголын талд үзүүлж буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төслийн Монголын талын санхүүжилтийг ихээр бууруулж, юань төгрөгийн своп хэлцлийн хугацааг сунгаж, Хятад-Монголын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийг албан ёсоор байгуулахыг шийдвэрлэсэн зэрэг томоохон хэлэлцээрүүд багтаж байна. Ши Жиньпин дарга Хятадын талаас Монголд буцалтгүй тусламж нэмж үзүүлэхээ мэдэгдсэн. Монголын хэвлэл мэдээллүүд энэ талаар “Ганзага дүүрэн аялал” хэмээн нэрийдсэн байна.

Хятадын тал Хятад-Монголын харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд Хятад Монголын харилцааг хөгжүүлэх асуудлыг өөрийн гадаад харилцааны бодлогын нэн тэргүүн чиглэл болгон авч үздэг. 2014 онд Ши Жиньпин дарга Монгол Улсад түүхэн айлчлал хийж, хоёр улсын харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгож дээшлүүлсэн. Ши Жиньпин дарга удаа дараалан олон улс болон бүс нутгийн байдал яаж ч өөрчлөгдсөн Хятадын тал ямагт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон Монголын ард түмэн өөрөө сонгосон хөгжлийн замаа хүндэтгэхээ онцлон тэмдэглэсээр ирсэн бөгөөд  энэ нь Хятад Улсын урт хугацааны туршид баримталж буй үндсэн бодлого гэдгийг онцолсоор ирсэн. Олон улсын байдал яаж ч өөрчлөгдөж байсан, Хятад-Монгол бид бүгд хоёр талын харилцааны ерөнхий чиглэлээ сайтар баримтлан, иж бүрэн стратегийн түншийн харилцааны өнцгөөс бие биеэ бодолцож, бие биеийнхээ бүрэн эрх, үндэсний аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал зэрэг гол ашиг сонирхол болон нөгөө талынхаа язгуур ашигтай холбоотой томоохон асуудалд тууштай, харилцан дэмжлэг үзүүлж байх хэрэгтэй. Хятадын тал цаашид ч хөршүүдтэйгээ найрсгаар харилцах, түнш болох зарчмыг барьж, эвсэг хөрш, амгалан хөрш, баян хөрш байх бодлогоо идэвхтэй авч хэрэгжүүлж, Монгол Улстай элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй гэсэн үзлээ хэрэгжүүлж, чин үнэнч сэтгэлээр Монгол Улсын хөгжилд дэмжлэг туслалцаа үзүүлсээр байх болно. Хятад Улс Монгол Улс болон бусад хөрш орнууддаа хамтдаа хөгжих боломж болон орон зайг олгоход бэлэн байгаа бөгөөд Монгол Улсыг Хятад Улсын хөгжлийн хурдан галт тэргэнд суухыг урьж байна. Хурдан галт тэргэнд суусан ч болно, дайгдсан ч болно. “Ганцаараа явбал хурдан явна, олуулаа явбал хол явна” гэсэн үг байдаг. Бид бүгдийг нь таатай хүлээж авах болно. Хятад Улс Монголтой худалдаа эдийн засгийн бодит хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа ч зөв шударгаар ашгаа хуваалцах болно. “Би хожиж, чи хожигдоно”, “би ихийг, чи багыг” гэх асуудал байхгүй бөгөөд зайлшгүй харилцан ашигтай, хамтын ажиллагааг биелүүлж, зарим тодорхой төслүүд дээр Монголын талд илүү ашгийг хүртээх болно.

Сүүлийн үед Хятад-Монголын бодит хамтын ажиллагааны талаар худал, хариуцлагагүй үг яриа гарч байгааг анзаарлаа. Үүнд миний бие тайлбар, залруулга хийхийг хүсч байна. Дэлхий нийтээр ажиглахын бол БНХАУ буцалтгүй тусламж олгосон аль ч оронд ямарваа нэг дагалдах нөхцөл тавьдаггүй. Энэ бол бидний зарчим. Бидний Монголын талд олгож байгаа буцалтгүй тусламжийн гол зорилго нь Монголын ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, Монгол Улсын эдийн засгийн ‘цус сэлбэх’ чадамжид дэмжлэг туслалцаа үзүүлж, гар нийлж хамтдаа хөгжих бодлогоо илүү сайнаар хэрэгжүүлэх юм. Энэ утгаараа тусламж бол ямар нэгэн үнэгүй хоол гэх зүйл биш, харин бялуу бөгөөд бидний хамтдаа хуваалцах хөгжлийн ашиг юм.

Хятад хүмүүс итгэлцлийг эрхэмлэдэг. Хятад хүмүүс хэлсэн л бол, амласан л бол, заавал хэлснээ хэрэгжүүлдэг, амлалтаа биелүүлдэг. Ойрын жилүүдэд Хятадын тал хоёр улсын удирдагчдын хамтын ажиллагааны тохиролцоонуудыг бодитоор тууштай хэрэгжүүлэхээр Монголын талд хөрөнгө санхүү, техник технологи, төслүүд дээр бүх талаар дэмжин ажиллаж байна. Хятад Монголын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа арвин их үр өгөөжтэй байгааг бүгд харж байгаа.

 Хятад Монголын гадаад худалдааны хувьд: Монголын Засгийн газраас гаргаж буй статистик үзүүлэлтээр өнгөрсөн 10 жилд (2007-2016 онд) Монголын гадаад худалдаа алдагдалтай (Өнгөрсөн 10 жилд нийт дөрвөн тэрбум 600 сая ам.долларын алдагдалтай) ажиллаж байгаа боловч Монгол- Хятадын худалдаа ашигтай байсаар ирсэн. Монгол-Хятадын худалдаа ашиг нь энэ 10 жилд 18 тэрбум 800 сая ам.долларт хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 10 жилд Монгол хүн болгонд Монгол-Хятадын худалдааны ашгаас дунджаар цэвэр дүн 7000 ам.доллар хүртсэн байгаа нь Монголын хүний дундаж орлогыг өсгөснийг харуулж байна. Үүнээс үзэхэд Хятад-Монголын гадаад худалдаанаас Монголын тал бодитой ашиг хүртэж байна.

Монгол дахь хөрөнгө оруулалтын хувьд: БНХАУ Монгол Улсад том хэмжээний газрын тосны орд байгуулж, хөрөнгө оруулалтыг хийснээр Монгол Улс газрын тос экспортлох үйлдвэртэй болж Монголын газрын тосны хомсдолтой улс байсан түүхийг өөрчлөн аж үйлдвэрийн суурийг тавьж өгсөн. Хятадын тал Монгол Улстай олон цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх тухай идэвхтэй ярилцаж байгаа бөгөөд цахилгаан станц баригдсанаар Монголын цахилгаан эрчим хүчний хомсдол болон импортын асуудлыг шийдэх боломжтой. “Амгалан” дулааны станц нь Улаанбаатар хотын хамгийн шинэлэг орчин үеийн, байгаль орчинд аюулгүй дулааны станц бөгөөд дунджаар 100 мянган айл өрхийг өвлийн хүйтэнд дулаанаар хангаж, хотын зүүн хэсгийн дулааны хомсдол болон агаарын бохирдлыг шийдэж өгч чадсан. Хятадын аж ахуй нэгж Монгол улсад чанартай, өндөр түвшний барилга байгууламжуудыг хүлээлгэн өгсөн бөгөөд гүүр, зам, хот тохижуулалт, үйлдвэр, уул уурхай гэх мэт томоохон төслүүд дээр ажиллаж , Монгол улсад ойролцоогоор 100 мянган ажлын байрыг бий болгож, нийт төлсөн татваруудын хэмжээ 2 тэрбум ам долларт хүрээд байна.

Буцалтгүй тусламжийн хувьд: Хятадын талаас гаргасан буцалтгүй тусламжид ямар ч нэмэлт нөхцөл ороогүй бөгөөд бүхэлдээ Монгол Улсад нэн шаардлагатай байгаа нийгмийн халамжийн үйлст бодитоор зарцуулагдаж байгаа. 2014 оны наймдугаар сард, 2017 оны 5-р сард Ши Жиньпин дарга Монголын талд юанийн буцалтгүй тусламж өгөхөө мэдэгдэв. 2016 оны долдугаар сард Ерөнхий сайд Ли Көчян Монголын талын хугацаа дууссан төлөгдөөгүй, хүүгүй бүх зээлийн өрийг тэглэж чөлөөлсөн. Хятад Улсаас олгосон буцалтгүй тусламжаас Монгол Улсын нэг иргэн дунджаар хэдэн мянган ам.долларын ашиг хүртэж байгаа. Ядуурлаас гаргах хүн ам ихтэй хөгжиж буй орны хувьд энэ нь Хятад Улсын ЗГ Монгол Улсын ЗГ болоод ард түмэнд үзүүлж буй харамгүй туслалцааг бүрэн харуулж байна..

Дээр дурдсан санхүүгийн дэмжлэгүүдээр, Хятадын тал Монголд их хэмжээний өнөөгийн нийгэм эдийн засгийн хөгжилд ахиц дэвшил болсон голлох төслүүдийг хэрэгжүүлж, Монголын ард иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулахад, дэд бүтцийн түвшинг дээшлүүлэхэд тусалсан. Жишээ нь, Монголын хамгийн анхны хурдны автозамыг барих, аймгуудыг холбосон олон олон замын барилга угсралт, засварыг хийж, баруун аймгуудын хооронд засмал зам байдаггүй байсан түүхийг эцэслэсэн. Нийт дүнгээр шинээр барьсан болон засварласан автозам 1000 километрт хүрээд байна. Мөн Монгол Улсын хамгийн анхны бүс нутаг дамнасан цахилгаан дамжуулах шугамын төслийг эхлүүлсэн. (УБ-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл) Энэ нь Монголын өмнөд бүсийн эдийн засгийн хөгжилд хүчтэй баталгаа болж өгч байгаа юм. Мөн Монголын бүх аймгийг бүрхсэн мэдээлэл харилцааны тулгуур сүлжээ болон боловсрол, эмнэлгийн цахим сүлжээг бий болгож компьютержүүлэлтийн түвшинг маш ихээр сайжруулсан. Их хэмжээний ардын амьжиргааны орон сууц, анагаах, боловсролын зэрэг салбарын төслүүдийг хэрэгжүүлж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтад 5000 айлын орон сууц, нийт 300 мянган м2 бүхий бүтээн байгуулалт бий болгосон. Туул гол дээгүүрх төмөр бетонон хоёр гүүр, төмөр зам дээгүүрх хоёр гүүрэн гарцын барилгын ажлууд ойрын өдрүүдэд бүгд эхлээд байна. Ашиглалтад орсныхоо дараа Улаанбаатар хотын зам тээврийн хурцадмал байдлыг хөнгөвчлөх ихээхэн ач холбогдолтой. Хятадын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй маш олон төслийн бүтээн байгуулалтад олон тооны Монголын компани, монгол ажилчид оролцож, энэ нь тухайн орон нутагт цөөнгүй ажлын байр бий болгосон. 

Мөн миний бие Монголын бүх түвшинд анхаарлын төвд гол сэдэв болж байгаа Хятад-Монголын Уул уурхай, эрчим хүчний хамтын ажиллагааг онцолж дурдмаар байна. Шулуухан хэлэхэд, Хятад Улсын хувьд одоогийн байдлаар уул уурхай эрчим хүчний нээн олборлолт нь нэн тулгамдаж буй асуудал биш ээ. Эсрэгээрээ, Хятадын эдийн засаг тасралтгүй тогтвортой хурдацтайгаар өсч байгаагийн хажуугаар, тулгарч буй гол асуудал нь олборлолтын илүүдэл. Ялангуяа, төмөрлөгийн болон нүүрсний салбарт Хятад Улс эрэлтээсээ хэт давсан үйлдвэрлэлийн илүүдлийг бууруулах асуудалтай тулгараад байгаа. 2016 оны байдлаар, улсын хэмжээнд нийтдээ ган төмөрлөгийн үйлдвэрлэл 65 сая тонн, нүүрсний уурхайн олборлолт 290 сая гаруй тонноор эрэлтээс давж улсын хэмжээнд 1500 орчим 300 мянган тонноос дооших жижиг нүүрсний уурхайнуудыг татан буулгасан. 2017 оны Засгийн газрын ажлын төлөвлөгөөнд тавьсан үйлдвэрлэлийн илүүдлийг бууруулах зорилтын дагуу, энэ жил дахин төмөрлөгийн үйлдвэрлэлийг 50 сая тонноор багасгаж, нүүрсний олборлолтыг 150 сая тонноор бууруулж байгаа. Ойрын хэдэн жилийн урьдчилсан тооцооллоор, жил бүр нүүрсний олборлолтыг 100 сая тонноор бууруулах болно. Энэ бол маш олон ажлын байр болон эдийн засгийн хүндрэлийг дагуулах хүндхэн үүрэг.

Илэн далангүй хэлэхэд, нүүрсний хамтын ажиллагаа явуулах нь цэвэр Монголд өөрийн нөөц бололцоо, давуу талаа бүрэн дүүрэн ашиглахад нь туслах зорилготой, түүнээс бидний нүүрсний эн тэргүүний хэрэгцээ биш. Хятадын талд дотооддоо нүүрс болон ган төмрийн үйлдвэрлэлийн илүүдэлтэй хүндхэн нөхцөлд байгаа хэдий ч Хятад улс Монголын талын хүсэлтийн дагуу уул уурхайн хамтын ажиллагаагаа явуулж байгаа. Хамтын ажиллагааны цар хүрээ, ахиц явц бүхэлдээ Монголын талаас хамааралтай. Хэрвээ бүх талын нөхцөл байдал бэлэн болсон тохиолдолд Хятадын тал зах зээлийн зарчмын дагуу Монгол Улстай идэвхтэйгээр хамтын ажиллагаа явуулах болно. Хэрвээ Монголын тал нөхцөл байдал бүрэлдэхгүй гэж үзвэл бид нар яарах хэрэггүй байна.

Хятад-Монгол хоёр нь хөдөлгөхгүй хөршүүд билээ, аливаа юмс яаж ч өөрчлөгдөж байсан Хятад Улс үргэлжлүүлэн Хятад-Монголын иж бүрэн стратегийн түншийн харилцаагаа хөгжүүлж, Монголд элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй гэсэн гадаад харилцааны үзэл баримтлалыг авч хэрэгжүүлсээр, хоёр улсын хөгжлийн стратегийн уялдааг эрчимжүүлж, өөрийн хөгжлийн үр өгөөжөө Монгол Улстай хуваалцаж, чин үнэнч сэтгэлээр Монгол Улсын хөгжилд дэмжлэг туслалцаа үзүүлэн, хоёр улсын ард иргэдийн найрсаг харилцаа болон ойлголцлыг нэмэгдүүлнэ. Хоёр талын хамтын хичээл зүтгэлээр Хятад-Монголын харилцаа улам бүр сайжирч, илүү сайхан ирээдүйг угтан авна гэдэгтээ итгэлтэй байна. Хятад- Монголын хамтын ажиллагаанаас Монголын ард түмнийг аз жаргалтай амьдрахыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөж байна.

"Болор дуран"-аар шалгав.

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-07-03 150.129.140.253

Гадаад харилцаа гэж нэг иймэрхүү зүйл байдаг юм аа гэж чиг баримжаа сурмаар байнаа дааа Бид гудамжны хэрүүл улс төр хоёроо ялгаж салгахгүй бол хэцүүү л байна ааааааа

Мгл 2017-07-03 150.129.142.110

Манангын мафиин булэглэлууд ториин эрхиин толоох бузар тэмцэлдээ хятадыг ашиглаж элдвээр нэр хаяг огч иргэдээ айлгах уурлуулах арга хэрэглэж байгаа нь унэншдээ Элчин сайдын мэдэгдэлииг бодит байдалд ниицнэ гэж узэж байна

Зочин 2017-07-03

Yostoi saihan zangaragtai heljee Hursh iim l baival goyo shte

Zochin 2017-07-03 139.162.115.93

Saihan ug heljee mundag baina

Зочин 2017-07-03 27.123.212.132

Нээээрээээ ХХХХХЯЯЯЯЯЯТТТТТТАААААААААААААААДДДДДДДДД гэдэг үг хориотой үг гэж гарж ирж байх юм арай л юм аа \n

Зочин 2017-07-03 27.123.212.132

[Хориотой Үг]

Zochin 2017-07-03 213.245.146.12

Монгол Улсыг [Хориотой Үг] Улсын хөгжлийн хурдан галт тэргэнд суухыг урьж байна Хурдан галт тэргэнд суусан ч болно дайгдсан ч болно “Ганцаараа явбал хурдан явна олуулаа явбал хол явна” гэсэн үг байдаг \nEne yamar utgatai yu gej oilgoh ve \nIim medegdel zaaval songuulitai uraldaj odoo gargadag ni yamar aguulgatai yum bol

Zochin 2017-07-03 213.245.146.12

Ene hunii uuriinh ni helsen ugiig(Hyatad) gedeg ugiig horiotoi geed hasaad baihyn yamar sonirholtoi yum be Mongol ulsad Hyatad gedeg ugiig horiotoi bolgojee

Zochin 2017-07-03 213.245.146.12

Илэн далангүй хэлэхэд нүүрсний хамтын ажиллагаа явуулах нь цэвэр Монголд өөрийн нөөц бололцоо давуу талаа бүрэн дүүрэн ашиглахад нь туслах зорилготой түүнээс бидний нүүрсний эн тэргүүний хэрэгцээ биш eniig sudlah

Kub 2017-07-03 27.123.214.109

Songuuliin uil yavtstai uyaldaatai ali neg ner devshigchid garaa diplomat argaar sungaj bga bololtoi )

Мөнх-Од 2017-07-03 202.70.46.234

Юм мэдэхгүй мэдлэггүй байгаа бол чимээгүй хараад сууж байх хэрэгтэй

уншигч 2017-07-03 27.123.214.122

Сайхан үг хэлжээ сайн хөршүүд байцгааж хоёр орны хамтын ажиллагаа\nулам өргөжиж ард иргэд нь амар тайван\nаз жаргалтай байх болтугай

оном 2017-07-03 116.68.148.98

сүртэй юм алга л бншд өөрийнхөө савныхаа хэмжээгээр ойлгоцгоо гол нь буцааж гаргахдаа савныхаа хэмжээг бусдад тэр бүр мэдэгдээд хэрэггүй л болов уу интернэтийн сул тал нь ердөө л тэршд нүүрээ харуулаад суухаар хүмүүс савныхаа хэмжээг хүнд тэр бүр мэдрүүлэх сонирхолгүй бдаг бол компьютерийн ардаас бол санаа зовох юмгүй чалчиж блно Үр дүнд сэтгэл нь онгойдог юм болов уу даа

Зочин 2017-07-03 103.26.193.2

БНХАУ-ын элчин сайдын яамны албан ёсны цахим хуудаснаас энэ мэдээллийг олсонгүй Тэгээд ч ийм утгатай үгийг өөр нөхцөлд Ши Жинпин 2014 онд хэлж байсан гэж Блумбергийн эх сурвалж байна шүү дээ Одоо сүүлдээ бүхэл бүтэн улсын нэр барьдаг болох нь Энэ тэнэглэлийн чинь гайг бид л үүрнэ

Монгол хүү 2017-07-03 43.228.130.24

Х у ж а а гэдэг үгийг хориотой гээд дараад байна Энэ сайт [Хориотой Үг] уу монгол уу \n

Монгол хүү 2017-07-03 43.228.130.24

[Хориотой Үг] гэдэг үг хориотой гээд дарагдаад байна уу Монгол хэлний үг биз дээ Сайт анхаармаар юм \n

munhuu 2017-07-03 119.40.100.134

ene ern ygd bgaam bid hyatadiin hariyat uu jaahan zanalhiisen utga yawaad bnuu ugui yu\n

Ганбаяр 2017-07-03 27.123.214.115

Найрсаг сайн хөршийн харилцаатай хөгжлийн хурдтай эв нэгдлийг эрхэмлэн хамтран ажиллахыг хүсье

Зочин 2017-07-03 73.252.180.212

Комметуудыг уншиж байхад нэг л онгироо сагсуу хүмүүс байх юмаа Цагаа тулахад чаддаг юм юу ч байхгүй худлаа хулчгарууд хэрүүл хийхээс өөр чадах юм байхгүй дээ Үг хэлээ жаахан бодож хэлж бичиж баймаар юм 2 улсын харилцаа гэдэг чинь 2 монголын нэг гэр бүлийн эхнэр нөхрийн харилцаа хэрүүлээс өөр асуудал гэдгийг ойлгомоор юмаа Хэрүүл хараал хирээс хэтэрсэн улс төржилт гүтгэлэг доромжлолоо одоо болимоор юмаа Муу муухай хэлж байгаа бүхэн чинь эргээд чамд л гай болно гэдгийг хатуу анхаараарай хө

Zochin 2017-07-03 27.123.212.134

Ene odoo yu ve Manai ediin zasgiig yaridag Eronhii said yum uu Sangiin said yum uu

Зочин 2017-07-03 202.179.24.253

Zvgeer comiin ardaas ingej soliorch suuxaar uuriguu xugjvvlj gaduur dotuur ywj vz Bvr boloxgvi bol Youtubes bichleg vzej yum vzej nvd tail Bvvr neg munxagiin munxag yumaa Shalbaagt jiwsen melxii shig amidraxaa odoo bolij vz yu ch xiij bvteej chadaxgvi bj computer iin araas olon yum soliorch suux yum Vnen dee bol bvx uls oron manai ornii ediin zasag yduu buurai baidliig xaraad emzeglej huh ineed n xvrch bgaa shd tgeed end bichsen commetuudig unshaad bvr bax n xanaj bgaa Ediin zasag uls turiin amidralaa zaalgaxiig xvsexgvi baiwal uls oron xvchirxeg bas xugjix xeregtei Gxdee odooni baidlaar bol xugjix baitgugai bvr uruudaj bndaa\n

Зочин 2017-07-03 103.26.195.193

Монголд байгаа хятадуулын 70- аас дээш хувийг нь буцаагаад монголд орж ирэх хятадуудыг эрс багасгахад л болно түүнээс 2 орны хамтын ажиллагаа зээл тусламж нтр нь байж л байг тийм биз дэ манайхаан

ii 2017-07-03 182.160.37.237

Хөөрхий мэлхий худгандаа л сэтгэждээ

Содон 2017-07-03 73.71.40.123

Их л аргадаж гуйсан аястай анхааруулга байх юм даа Илүүдэлтэй байгаа гэхдээ танайхаас нүүрс авъя л гэнэ Элдэв далд нөхцөлгүй тусламж өгч байгаа шүү л гэнэ Та нарыг хамт чирээд явъя л гэнэ Нэг л биш ээ Зөөлөн аргаар аргадаж татна гэдэг [Хориотой Үг] арга л даа [Хориотой Үг] хамаг юмаа хаагаад боочихно гэж байгаа хүмүүс Монголд амьдрах албагүй шд Урагшаагаа л нүү л дээ

Зочин 2017-07-03 27.123.214.126

Манай галт тэргэнд дайгдана уу гэж байна даа

Зочин 2017-07-03 103.57.95.78

ЭНХОЛБДЫГ СОНГО ГЭЖ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД АНХААРУУЛЖЭЭ

ыыыы 2017-07-03 103.57.95.78

М Энхболд Хятадын төрөөр дэмжүүлж байх шив

Зочин 2017-07-03 202.9.40.119

Монголын маань нэр ямагт Хятадын ард бичигджээ Монгол хэлээр бичиж байгаа бол заавал Монголоо урд нь бич

bold 2017-07-03

teneg mini bid bichwel urdaa ted bochwel ulsiinhaa nerig urd n bichdeg malaa

Зочин 2017-07-03 202.9.42.136

Хаа хөж

Зочин 2017-07-03 182.160.2.122

Энэ нөхөр Монгол сайтаар олон юм ярих ямар эрхтэй юм бэ Бид одоо сонгуулиа энэ хүний зааваргүй хийж чадахгүйдээ хүрчихсэн юм уу Энхболд нар аа энэ юу болж байна Та нарыг дэмжиж байгаа энэ хүн чинь Монгол гэж улс байх ёсгүй гээд байна л даа

Зочин 2017-07-03 202.21.106.130

Х я т а д гэдэг үгийг бичихээр (Хориотой үг) болоод байгааг ойлгосонгүй Нус МН [Хориотой Үг] юмаа

Зочин 2017-07-03 202.21.106.130

Монгол Улс [Хориотой Үг] хийдэг гадаад худалдаандаа ийм өндөр ашиг хийж чаддаг ч энэ бүх ашгаа Оростой хийх худалдаандаа алддаг Орос Монголын худалдаа жилд 1 5 тэрбум доллар байдаг ч манай экспорт 100 сая $ бол манай импорт 1 4 тэрбум $ буюу алдагдал жилд 1 3 тэрбум $ бөгөөд 10 жилдээ үржүүлвэл 13 тэрбум $-ын алдагдал хүлээгээд байна Бензинээ өөрсдөө хийдэг болъёо

ЗОЧИН 2017-07-03 27.123.214.125

ЗЭЭ ХҮҮ ЭНХБОЛДЫН ХҮСЭЛТИЙГ САЙН БИЕЛҮҮЛЖЭЭ МАН АН-ЫН ХЭН НЬ Ч ГАРСАН 2 ХӨРШТЭЙГЭЭ ЭРХ ТЭГШ САЙН ХӨРШИЙН ХАРИЛЦААТАЙ БАЙЖ БҮХ ТАЛААР ХАМТРАН АЖИЛЛАХААС ӨӨР АРГАГҮЙ ҮҮНИЙГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН САЙН ОЙЛГОЖ БАЙГАА САЙХАН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖЭЭ ХЯТАДАД ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ НҮҮРС ОЛБОРЛОЛТ ХЭРЭГЦЭЭНЭЭСЭЭ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ДАВСАН Ч МАНАЙ ТӨМРИЙН ХҮДЭР НҮҮРСИЙГ АВЧ БУЙ НЬ ҮНЭН ҮҮНД ХЯТАДУУДАД ТАЛАРХАХ ЁСТОЙ ЮМ ҮНЭНЭЭРЭЭ БАЙСАН НЬ ДЭЭР

Зочин 2017-07-03 122.201.20.195

mie & china tai hol yvahuu gantsaarai hol yvahuu nadtai narluu aylahuu haha

Зочин 2017-07-03 66.181.164.47

Мие МАН-ы хүсэлтийг сайн биелүүлжээ

ХЭХЭ 2017-07-03

ХЯТАДУУД ОРОСУУДААС ХОЛ ЯВ

Зочин 2017-07-03 202.21.106.108

Ганцаараа хурдан хол явнашдээ дулий мэлхийний улгэр

зочин 2017-07-03

Энэ сонгуулийн өмнөх үг үү

иргэн 2017-07-03 202.70.37.218

САЙХАН МЭНДЧИЛГЭЭ БОЛЖЭЭ

Bid adilhan azi hymyys 2017-07-03 182.93.6.134

Hiaytad bol erchimtei hugjij bn Bid munhiin hurshiinhnuu ertnii donshuur naaachin shig yzen yadaltiin baidlaar oilgoj harj bolohgyi bid adilhan AzI hymyys

Иргэн 2017-07-03

Зөвхөн [Хориотой Үг] ч биш Орос болон бусад орнуудтай харилцах харилцаандаа жаахан ухаалаг алсын бодолтой хандахгүй бол өөрсдөөсөө болоод удахгүй Хойд Солонгос шиг ганцаардмал хаагдмал хоцрогдсон эзгүй арал дээр хаягдсан мэт болно шүү АН-ынхаан

Амар 2017-07-03 202.179.25.3

Хөөе монголчууд аа СЕХ-оо хуулиараа цагаан давалгааг сурталчилж болохгүй гэж байна Тэгэхээр сурталчилгаа хийлгүй зүгээр л "сүүн цагааныг дэмжигч" гэж бичих нь зүйтэй юм байна

ХЭХЭ 2017-07-03

МОНГОЛЫГ БҮҮ ХОРОЛ ТЭРНИЙ ОРОНД ТАМРУУГАА [Хориотой Үг]

Хамтын ажиллагаа 2017-07-03 216.123.206.82

Манай мөнхийн хөрш Бид ч бас итгэлтэй хэлсэн амандаа хүрдэг хамтарч ажиллаж чаддаг байх хэрэгтэй Харамсалтай нь дэндүү харалган хэдхэн улс төрчдийн гайгаар сохроор хэн нэгэнд таагүй хандах юм Монголыг эрхшээж байсан нь Манж болохоос [Хориотой Үг] биш юм шүү дээ 13-р зууны үеийн Алтан улс бол Зүрчид (1450 онд Зүрчидүүд нэрээ Манж болгон өөрчилсөн) угсааны хагас нүүдэлчин аймаг байлаа Эх түүхээс харсан ч Манжууд [Хориотой Үг] Монгол хоёрыг хоёуланг нь эрхшээж байв Нэгэнт нутгаа үүрээд явахгүйгээс хойш бид хамтарч ажиллаж хөршүүддээ итгэж сурах хэрэгтэй