Нэгдүгээр лигийг тэргүүлэгчдийн өрсөлдөөн ширүүслээ

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр лигийг тэргүүлэгчдийн өрсөлдөөн ширүүслээ

“Хүрхрээ үндэсний лиг”-т дэвшихийн төлөө хүчтэй өрсөлдөөн өрнүүлдэг “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдээр явагдлаа.

Бямба, ням гаригт “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн тэргүүн эгнээнд бичигдэж буй “Улаанбаатарын мазаалайнууд” – “Жипро” , “Хаан хүнс” – “ШМ Баянгол”, “Вестерн” – “Арвис” клубүүд хооронд тоглосон. Өнгөрсөн жил дээд лигээс доошилсон “Улаанбаатарын мазаалайнууд” хүчирхэг бүрэлдэхүүнтэй “Жипро”-г 1:0-ээр буулган авснаар, тэднээс нэг тоглолт, гурван онооны илүүтэй боллоо.

Өнгөрсөн жил “Бешикташ” клубийн нэрийн өмнө нэгдүгээр лигт өрсөлдсөн “Хаан хүнс”-ийн залуус өчигдөр “ШМ Баянгол”-ыг 3:0-ээр буулган авлаа. Дээд лигийн эрхээ алдаж, өдгөө доод лигт хүч үзэж буй “ШМ Баянгол”-ыг буулган авахад “Хаан хүнс” багийн ахлагч Ж.Чинсанаа гурван гоол оруулсан.

“Хаан хүнс”-ийн гол өрсөлдөгч “Арвис”, Ховд аймгийн шигшээ багийн тоглогчдоос бүрдсэн “Вестерн” клубийг 1:6-аар илүүрхэв. Тус тоглолт нэгдүгээр лигийн мэргэн бууч Э.Мөнгөнбагана /32, 81/, залуучуудын футзалын шигшээ багийн тоглогчид болох Б.Гарамбазар /38, 45, 51/, О.Есүхэй /68/ нар гоол оруулав. Ингэснээр Д.Лүмбэнгарав дасгалжуулагчтай “Арвис” “Хаан хүнс”-тэй оноо тэнцүү ч хоорондын тоглолтод хожсон учраас хүснэгтийг тэргүүлж байна.

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж