Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

Хайрын инженерчлэл

Монголын анхны салхин ферм байгуулах төсөлд зориулж Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон Нидерландын санхүүгийн хөгжлийн компани Монгол Улсад 85 сая ам.долларын зээл олгохоор болжээ.

Хайр… Дөрөвхөн үсэгтэй энэ үгэнд ямар их утга учир, хүч оршин байна вэ? Хамгийн хүчтэй, чухал юм шиг атлаа бусад зүйлстэй харьцуулахад ойлгомжгүй энэ л САНАА, хийсвэр юм шиг атлаа туйлын бодит энэ л зүйл. Магадгүй биднийг өдөр тутмын амьдралаа үргэлжлүүлэхэд, утга учиртайгаар хорвоогийн тоосыг хөдөлгөхөд, эрүүл, баясгалантай байхад, ажлаа бүтэмжтэй хийхэд, чин сэтгэлээсээ инээмсэглэхэд, нойроо ханатал авахад хайр хэмээх энэ л зүйл хөдөлгүүр нь болж байдаг биз хэмээн санана.

Нэгэн ухаантан хүний хэлсэн үг бий. Хүн сэтгэлийн амьтан гэдэг. Тэгвэл сэтгэл гэдэг мэдрэмж. Сэтгэлийг машин гэвэл хайр түүний бензин нь. Бензингүй машин хөдөлж чадахгүй шиг, хайргүй амьдрал жаргалгүй

Тэгвэл бид хайрлаж чадаж байна уу? Хайрлаж чадаж байж л хайрлуулж чадна шүү дээ. Чаддаг л гэх байх, гэхдээ өөрөө ч мэдэлгүй дутмагхан хайрлаад яваа юм биш биз? Дутмагхан хайр, дутмагхан жаргал, дутмагхан амьдрал.

Эцэг эхдээ хайртай гэж хэзээ хамгийн сүүлд хэлсэн бэ? Хэзээ хамт хоол идэж, халуун дулаан үг хэлсэн бэ? Эх орондоо хайртай гэж цээжээ дэлддэг ч хамгийн наад зах нь голд машинаа угаагаад, гудамжинд хогоо хаяагүй биз? Үгүй бол сайн байна. Хэн нэгэн тэгж байгааг хараад шаардлага тавьж байвал бүр ч сайн байна.

Хайртай хүндээ, хайртай найздаа, хайртай ажилдаа, бүр хайртай цэцгэндээ та хэр санаа тавьж байна? Хэр үнэ цэнэ өгч байна? Энгийн л нэг хүн, энгийн л нэг ажил, энгийн нэг цэцгэнд бид үнэ цэнэ өгснөөр тэр бусдаасаа илүү гайхалтай болж, эргээд биднийг өөрсдийг минь үнэ цэнэтэй, гайхалтай болгодог биш гэж үү?

Хайр гэдэг ердөө романтик хайр төдий биш, дэндүү том ойлголт гэж санагддаг. Үүнийг үл тоовол зүгээр л машины нэгэн хөдөлгүүр мэт зүйл болж, эргэн тойрны зүйл утга учир, өнгөө алдаж, эцэст нь бид ч ганц олдох амьдралдаа байр, машин, өндөр цалинтай ажил, сүүлийн үеийн хувцас, хэрэглээ төдийхнөөр хязгаарлагдсан ЗҮЙЛС, хэрэглэж байгаа зүйлийнхээ хэрэглэгдэхүүн болж, харамсалтай төгсч мэдэх юм шиг.  Авах шуналдаа биш өгөөмөр сэтгэлдээ хөтлөгдөж, бусдад үнэ цэнэ өгвөл, эргээд өөрсдөө утга учиртай, үнэ цэнэтэй амьдралаар амьдарсан гэж хэлж болох биз.

Хайрыг тэгвэл судалцгаая, хайрыг инженерийн ухаанаар харъя. Өөрсдийгөө, дотоод сэтгэлээ харъя.

Цахим ертөнцөөр зүгээр л нэгэн уншигчийн хувиар аялж явахдаа теологич, хайрын инженер хэмээх сонирхолтой мэргэжилтэй эрхэмийн “Аз жаргалыг түгээх илтгэл”-ийн зарыг уншаад надад ганцаараа мэдээд өнгөрөхөд хайран санагдуулж, төрсөн сэтгэгдлээ, үзэл бодлоо, хүлээлтээ буулгахад хүргэсэн хэрэг. Илтгэл дээрээ чухам юу ярихыг, бидний сэтгэлд, бодролд юу үлдээхийг би үл таана. Мөнгө олох, цаг хэмнэх, хувь хүний хөгжлийн талаар олон илтгэл болдог ч…

Яагаад, ямар хүмүүс энэ илтгэлийг тавихаар шийдэж, хайрын инженерчлэлийн талаар ярив гэдгийг сонирхлоо л доо. Аливаа улс үндэстний хүн амын 60 хувь нь 300-аас дээш ном уншсан бол тэр улс эргэлзээгүй хөгжил, мандлын үетэй золгодог гэсэн судалгаа бий. Манай монголд ч сүүлийн үед олон номын клубүүд байгуулагдаж, номын соёлыг эрчимтэй дэлгэрүүлэх болсон. Тэдгээрийн нэгээхэн төлөөлөл буюу номыг ганцаараа унших биш, уншсан номоо олуулаа хэлэлцэж, нэгдсэн ойлголтонд хүрэх, олон талаас нь задалж, өөрөөр хэлбэл ном хэмээх оюуны бүтээлийг залгиж биш зажилж унших дуртай залуусын хүсэл сонирхлоороо нэгдсэн  “Номтой өглөө” клуб гэж та сонссон ч байж магадгүй.

Цахим ертөнцөд олон мянган дагагчидтай болж хэдийн амжсан уг клуб үйл ажиллагаагаа өргөжүүлж, нийгэмд номоор дамжуулан нөлөө үзүүлэх, соён гэгээрүүлэх, Монгол хүний оюуны хөгжлийг дэмжих зорилгоор “Номтой ирээдүй” ТББ-ыг байгуулж,  “Тархины хогийг цэвэрлэе” хөдөлгөөнийг өрнүүлсэн.  Энэ хөдөлгөөний хүрээнд дээрх байгууллагын залуус, тэдний зорилгыг дэмжигч ‘Старт Ап Тэрминал’ хамтран чимээ шуугиант, цаганд баригдсан Монголын нийгэмд “Аз жаргалыг түгээх илтгэл”-ээрээ дамжуулан хайрын тухай сонирхолтой сэдвийг хөндөх гэж байгаа юм. Та ч гэсэн сонирхвол долдугаар сарын 5-ны Лхагва гаригт 19:00 цагаас ‘Их монгол’ цогцолборын 3 давхарт болох илтгэлийг сонирхоорой.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж