“Хөгжлийн зам” санаачилгыг сурталчлах арга хэмжээ болов | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Хөгжлийн зам” санаачилгыг сурталчлах арга хэмжээ болов

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

“Хөгжлийн зам” санаачилгыг сурталчлах арга хэмжээ болов

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа МАН-ын бүлгээс ирүүлсэн гурван хүсэлтийг хэлэлцээд “Хүлээн авах боломжгүй” гэсэн шийдвэрт хүрсэн байна.

“Хөгжлийн зам” болон “Бүс ба Зам” санаачилгыг уялдуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Ерөнхий сайд Ж.Эрдэнбатын БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын хүрээнд гарын үсэг зурсан билээ.

Хоёр улсын хөгжлийн стратегийг уялдуулах ажлыг урагшлуулахад хувь нэмэр оруулах үүднээс Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас санаачлан “Хөгжлийн зам” санаачилгыг танилцуулах арга хэмжээг 6 дугаар сарын 28-ны өдөр Бээжин хотноо зохион байгуулав.

Уг арга хэмжээг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг нээн үг хэлж, Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөх Д.Готов, тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, ЭСЯ-ны ажилтан Т.Мөнхгэрэл нар “Хөгжлийн зам” санаачилгын ерөнхий агуулга, зам, тээвэр, дэд бүтцийн салбарын  бодлого, ойрын хугацаанд төлөвлөж буй ажил, авто болон төмөр замын коридоруудын талаар мэдээлэл хийв.

Энэхүү арга хэмжээнд БНХАУ-ын Зам, тээврийн яам, Хөгжил шинэчлэлийн хороо, Худалдааны яам, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар,  Төмөр замын ерөнхий компани зэрэг байгууллагын төлөөлөл оролцож, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Эх сурвалж: ГХЯ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс