Эрүүгийн хуулийн дагуу хоригдлуудыг суллаж байна

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

Эрүүгийн хуулийн дагуу хоригдлуудыг суллаж байна

Сүхбаатар аймгийн 70 жилийн ой, ”Зүүн бүсийн хурд-2012” наадам Баруун-Урт хотод долдугаар сарын 28-29-ний өдрүүдэд боллоо.

Эрүүгийн шинэчлэгдсэн хууль 2017 оны долдугаар сарын 01-нээс  хэрэгжиж байгаа.

УИХ хоёр сарын өмнө Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, зарим хэргийг эрүүгийн хэрэгт бус зөрчилд тооцохоор шинэчлэн баталсан.

Энэ дагуу эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд хуралдаж, хуучин Эрүүгийн хуулиар гэмт хэрэгтнээр тооцогдож, шүүхээс  ял авсан ялтнуудыг суллаж байгаа.

Өнөөдөр гэхэд Зайсангийн эцэст байрлах Баривчлах, ял эдлүүлэх 431 дүгээр ангиас шүүхийн шийдвэрийн дагуу 1000 гаруй хоригдлыг суллав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эхний ээлжинд 5000 ялтнаас заримыг нь суллаж, заримынх нь ялыг дүйцүүлэн хасна гэж зарласан. Тэдний 1648 нь нийслэл, 3047 нь орон нутаг дахь хорих ангиудад ял эдэлж байгаа аж.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж