Тариаланчдын цогц сургалт зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

Тариаланчдын цогц сургалт зохион байгууллаа

Улаан хивсний ёслол, тансаг хүлээн авалтанд ихэнхдээ л дэгжин хээнцэр харагддаг Английн залуу жүжигчин Эмма Уатсон чамирхал сүүлийн өдрүүдэд алга болсон гэнэ.

Нийслэлийн Хүнс, хөдөө, аж ахуйн газар, Чингэлтэй дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол ногоо” төсөлтэй хамтран Тариаланчдын цогц сургалтын 2 дугаар ээлжийн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг танхимын болон дадлагын хичээлийн хөтөлбөрөөр явуулсан бөгөөд ХААИС-ийн багш Б.Дондов, дэд профессор, багш Л.Дорждамба нар “Ургамал хамгаалал, хүнсний ногооны ургалтын үеийн арчилгаа” сэдвээр удирдан явуулсан бол дадлагын хичээлийг дүүргийн 12 дугаар хорооны иргэн Г.Батцэцэгийн хашааны хүлэмжид зохион байгуулсан.

Сургалтад дүүргийн нийт 14 хороодын төмс, хүнсний ногоо тариалдаг, цаашид тариалах хүсэлтэй нийт 35 иргэн хамрагдаж, өөрсдийн мэдлэгээ дээшлүүллээ.

Эх сурвалж: ЧД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж