Д.Медведев Ойрхи Дорнодод очно

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Д.Медведев Ойрхи Дорнодод очно

Урд хөршийн төрийн тэргүүн АНУ-д айлчилж байх энэ үеэр манай хойд хөршийн ерөнхийлөгч мөн л дэлхий нийтийн анхаарал татсан нэгэн айлчлалыг Ойрхи Дорнодод хийхээр болж байна. ОХУ-ын ерөнхийлөгч Димитрий Медведев өнөөдрөөс тус бүс нутагт хоёр хоногийн хугацаатай айлчлах үедээ  еврейчүүдийн суурингийн асуудлаас болж хурцадмал байдал үүсгээд байгаа Баруун эргийн дагуух нутаг орнуудаар орж зарим улсын тэргүүн нартай уулзах юм.

Тэрээр Палестинийн засаг захиргааны тэргүүн, ерөнхийлөгч Махмуд Аббиастай уулзах бөгөөд зарим мэдээллийн сувгууд палестинчууд еврейн сууринг нүүлгэх асуудлаар Оросын талаас дэмжлэг авна гэж найдаж байгаа хэмээн мэдээлж байна. Мөн энэ айлчлалын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Йорданы хаан Абдулла инь Аммахтай маргааш буюу лхагва гарагт уулзах юм байна. Тэрээр энэ айлчлалынхаа үеэр Израйльд очихоор  төлөвлөж байсан ч Израйлийн гадаад яамны ажилтнуудтай холбоотой асуудлаас болж цуцлагдсан ажээ. Гэхдээ энэхүү айлчлалыг зарим ажиглагчид үзүүлбэр төдий ач холбогдол багатай зүйл болно гэж таамаглаж байгаа аж. Харин Оросын талаас Ойрхи Дорнодын асуудалд идэвхтэй тоглогч байх эрмэлзлээ илэрхийлж байгаа алхам хэмээн үзэж байгаа гэнэ.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж