Д.Гантулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

Д.Гантулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Долоон алтан медалийн төлөө Лондонд ирсэн АНУ-ын усанд сэлэлтийн тамирчин Майкл Фелпс хоёр дахиа бүдэрлээ.

УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдсон гэх мэдээлэл цахим ертөнцөд түгэх болсон.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Гантулгаас тайлбар авахад “Сонгууль дууссаны дараа гүтгэлэг дуусах байлгүй дээ. Сошиалаар тарааж байгаа бичлэг дээр тэр хүн цаашаа хараад суучихсан, хоолойны өнгийг нь өөрчилсөн, нэр ус нь тодорхойгүй байдаг. Бичлэгийг анх 30, 40 дагагчтай хуурамч хаягнаас зохион байгуулалттай тараасан байгаа юм. Тэр хаягийг нь цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа. Би “Намайг гүтгээд байна” гэж хэлэх биш гүтгэлэг гэдгийг нь баримттайгаар дэлгэнэ. Одоохондоо тэр эзэн биегүй хаягны асуудал ойлгомжгүй байгаа тул цаг хугацаа хэрэгтэй байгаа. Хүмүүс эргэлзэж байгаа байх. Зарим нь ‘Женко’-гийн талаар мэдээлэл хийгээд, ийм юм боллоо гэж таамаглаж байгаа. Зарим нь Д.Гантулга ‘Залуу хүн юм чинь магадгүй’ гэсэн бодолтой байгаа. Ийм үед би гарч ирээд “Гүтгэлэг байна” гэж ярихаар хэн итгэх вэ дээ. Цаад хүмүүс нь итгүүлэхгүй байхын төлөө ажиллана. Тэгэхээр хаяг нээсэн эзнийг олж, гүтгэлэг гэдгийг нь баримттайгаар нотолно” гэсэн хариултыг өгч байсан юм.

Харин өнөөдөр хүний эрхийн хуульч, өмгөөлөгч М.Ичинноров, хохирогч гэх эмэгтэйн эгчийн хамт хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв. 

Хуульч, өмгөөлөгч М.Ичинноров:

-УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдсон нь үнэн үү? Хэрэг хэрхэн шийдэгдсэн бэ?

-2017 оны зургадугаар сарын 12-нд УИХ-ын гишүүн Д.Гантулга гэдэг хүн 25 настай оюутан охиныг өөрийнх нь гэрт хүчиндсэн. Хэргийг шалгуулах явцад нөгөө тал цагдаа хүчнийхэн болоод шүүх шинжилгээний байгууллагыг худалдан авч, өөрсдийн талд ажиллуулсан. Ингээд өнөөдөр хэргийг хэрэгсэхгүй болголоо. Тиймээс би хэвлэлд хандсан юм. Бидэнд нотлох баримт бий. Бусад улс оронд биеэ үнэлэгч авсан улстөрчийг огцруулж, хариуцлага тооцдог. Гэтэл энэ хүн хүчингийн хэрэг үйлдчихээд огцрох нь бүү хэл олон хүнийг хөлдөө чирж байна. Би хохирогч охинтой өөрөө уулзаж, ярилцсан. Хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрч болохгүй. Тэр охин маш хүчтэй цочролд орсон, шокноосоо одоо ч гарахгүй байгаа. Ийм үед заавал хүний эрх яригдана. Тиймээс би үнэний талд зогсохоор шийдсэн.

-УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдвол ямар хариуцлага хүлээх ёстой вэ?

-УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байгаад үйлдэл дээрээ баригдвал бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах заалт үйлчилж байгаа. Бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай УИХ-ын долдугаар заалтыг “Үндсэн хууль зөрчиж байна” гээд эд нар авхуулчихсан. Тиймээс Д.Гантулга ёс зүйн хариуцлага хүлээгээд, өөрийнхөө нэрийг татаасай гэж хүсэж байна.


Хохирогч гэх эмэгтэйн эгч:

-Манай найз Ц Иргэний нисэхийн ерөнхий газарт ажилладаг юм. Манайд түр амьдарч байсан юм. Хэрэг гарсан өдөр буюу зургадугаар сарын 12-ны шөнө би хүүхдээ сахиад “Гурван гал” эмнэлэгт хоносон. Гэтэл маргааш өглөөний 10.00 цагт дүү залгаж, “Урьд шөнө Ц эгчтэй хэн хоносон юм бэ. Намайг хүчиндчихлээ” гээд сандарч, уйлж ярьсан. Би утсаа салгаад, найзтайгаа ярьж асуухад “УИХ-ын гишүүн Д.Гантулга хоносон. Би өглөө 06.30 цагт шуурхай хуралтай, гарч явахдаа дүүд чинь эртхэн босоод яваарай гэж хэлсэн” гэж хэлсэн.

Ингээд би Д.Гантулга руу залгаж ярьсан. Д.Гантулга “Гурван гал” эмнэлгийн гадаа ирж, надтай уулзсан. Уулзаад “Тийм зүйл болоогүй” гэж тайлбарласан. Би “Хууль, шүүхийн байгууллага шийдэх байлгүй” гэж хэлээд салсан. Гэтэл явсаар өнөөдөр бидний гаргасан гомдлын дагуу үүсгэсэн  хэргийг хаасан байна. Дүү маань сэтгэл зүйн хувьд хүнд байгаа. Д.Гантулга эргээд хүний нэр төрд халдсан гэж, хэрэг үүсгээд явж байж мэднэ. Өөрийг нь гүтгэсэн гэж ярьсан байна лээ. Бид хэнд хандахаа мэдэхгүй байна. Дээр нь сонгуультай давхцаад ийм зүйл болсон нь хүмүүсийг эргэлзэхэд хүргэж байгаа байх. Найз маань өнөөдрийг хүртэл зугтаад, надтай уулзаагүй байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж