Хөлөнбуйрын ОУТ-ээс есөн медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

Хөлөнбуйрын ОУТ-ээс есөн медаль хүртэв

“Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайханы залуу эхнэр хүүхдүүдийн хамт.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотод зургадугаар сарын 29-30-нд насанд хүрэгчдийн “Барга хот-2017” олон улсын тэмцээн боллоо. Монгол, БНАСАУ, ОХУ, БНХАУ гэсэн дөрвөн орны 200 гаруй тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд манай улсаас 22 тамирчин эх орноо төлөөлөн оролцож хоёр мөнгө, долоон хүрэл медаль хүртэв. Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Ц.Цогбадрах, 74 кг-д Б.Бямбадорж (хоёул Алдар) мөнгө, 57 кг-д Г.Отгонбаатар (Аваргууд), Б.Түмэнцогт, 74 кг-д Б.Батсүх, 86 кг-д Б.Өлзийсайхан (бүгд Хасу-Мегастарс), 97 кг-д Б.Одсүрэн, 125 кг-д Д.Эрдэнэтулга (хоёул Аварга), эмэгтэйчүүдийн 69 кг-д М.Хишигмаа (Арслан) нар тус бүр хүрэл медаль хүртэв. Монголын багийг ахалж, олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэр, дасгалжуулагчаар МУГД Ц.Баярсайхан (Хасу-Мегастарс), спортын мастер Ч.Пүрэвбаяр (Арслан), шүүгчээр М.Баярсайхан, Л.Жаргалсайхан нар явсан юм.

Эх сурвалж: МЧБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж