ОХУ-аас техник, тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа | News.MN

ОХУ-аас техник, тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

ОХУ-аас техник, тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

БНСУ-ын хэвлэлүүд хойд хөршөө нээлттэй нийгэм байгуулж, шинэчлэлийн бодлого явуулахаар төлөвлөж байгаа тухай мэдээлснийг Умард Солонгос эрс үгүйсгэжээ.

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Холбооны Бүгд Найрамдах Герман улсад зохион байгуулагдсан /2017.01-17-24/ Олон улсын хөдөө аж ахуйн “Ногоон долоо хоног” үзэсгэлэн, Хөдөө аж ахуйн сайд нарын 9 дэх удаагийн чуулга уулзалтад оролцохдоо ОХУ-ын Хөдөө аж ахуйн дэд сайд Громыко Евгений Васильевичтэй тусгайлан уулзалт хийсэн. Уулзалтын үр дүнд ОХУ-д үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн зориулалттай техникийг худалдан авахад зориулж ОХУ-ын Хөгжлийн банкнаас 3-5 жилийн хугацаатай эргэн төлөх нөхцөлтэйгөөр 10.0 сая долларын зээлийг Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжуулан авах хэлэлцээр бодит ажил болж байна.

Тодруулбал, ОХУ-ын ”ТК Казаньсельмаш” ХХК-иас газар тариалангийн техник нийлүүлэх гэрээнд хоёр тал/2017.07.03/ гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах үйл ажиллагаанд ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун, ТЭДС-ийн захирал В.Үнэнбат, ОХУ-ын ”ТК Казаньсельмаш” ХХК-ийн ерөнхий захирал Мифтахов Р.З., болон бусад албаны төлөөлөл оролцов. Гэрээнд гарын үсэг зурагдсанаар ОХУ-д 2017 оноос хойш үйлдвэрлэгдсэн газар тариалангийн хор цацагч техник төхөөрөмж манай улсад нийлүүлэгдэх юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

"Болор дуран"-аар шалгав.

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ЗОЧИН 2017-07-03 27.123.214.106

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ХОР ЦАЦАГЧ ТЕХНИК АВАХ АЖ ТЭГЭЭД ОХУ-С ЗЭЭЛ АВЧ ОХУ-С АВНА ТЭНД БОРЛОГДОХГҮЙ [Хориотой Үг] БОЛОН ХЭВТЭЖ БУЙ ХОЦРОГДСОН ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ ХЭЛХЭЭТЭЙ ТӨМӨРНҮҮД АВАХ ГЭНЭ ЭНЭ ХОГИЙГ АВСНЫХАА ТӨЛӨӨ 10 САЯ $ -ЫН 10% ЭРГЭЭД СЭРГЭЛЭН САЙДЫН КАРМАНД ОРНО ГЭНЭ

ХЭХЭ 2017-07-03

ЗА ҮНЭНДЭЭ ОРОСЫН ХОГООР ЮУГАА ХИЙНЭМ БЭЭ ҮХЭР МОНГОЛЧУУДАА ЭНЭ ТӨРИЙН НЭР БАРЬСАН [Хориотой Үг] НАРЫГ ЯАХ ВЭ БҮГДИЙГ НЬ БУУДМААР БАЙНА

Зочин 2017-07-03 103.229.122.173

Orosiin hotsrogdson tehnik avahaa boliochee Mungu idej bn shyy

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж