Найруулагч К.Тарантино өөрөөсөө 20 дүү бүсгүйтэй сүй тавьжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

Найруулагч К.Тарантино өөрөөсөө 20 дүү бүсгүйтэй сүй тавьжээ

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан сая өндөрлөлөө.

Орчин үеийн кино урлагийн гоц төлөөлөгчдийн нэг найруулагч 54 настай Квентин Тарантино өөрөөсөө 21 насаар дүү Израилын дуучин Дэниэл Пиктэй сүй тавьсан байна.

Найруулагч 2009 онд дэлгэцнээ гарсан “Адгийн новшнууд” киноныхоо зураг авалтыг Израилд хийх үедээ Дэниэлтэй танилцжээ. Түүний дараа хосууд салж нийлсээр байсан бөгөөд эцэст нь сүй тавьсан байна.

Найруулагч К.Тарантино өнгөрсөн сарын 30-нд Лос Анжелест сүйн бөгж зүүсэн байжээ. Дэниэл “Ynet” сайтад сүй тавьсан гэх мэдээллийг баталж, “Үнэн. Бид үнэхээр жаргалтай байгаа” гэж ярьжээ.

Эх сурвалж: mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж