Зураг түүх өгүүлнэ: Амьдрал | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Зураг түүх өгүүлнэ: Амьдрал

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

Зураг түүх өгүүлнэ: Амьдрал

Баруун бүсийн хурдан морьдын уралдаан Баян-Өлгий аймагт өчигдөр буюу 7-р сарын 29-ний ням гарагт болсон.

Зураг түүх өгүүлдэг. Дараах зургаас бидний амьдрал 100 жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөнийг харж болно.


1960 оны үе. АНУ-ын цагдаа нар зургаан настай Руби Нелл Брижс Холл охиныг сургуульд нь хүргэж өгч байна. Руби цагаан арьстай хүүхдүүд суралцдаг дунд сургуульд сурдаг анхны өнгөт арьст хүүхэд болжээ. Тэр нийгмийн зүгээс маш том эсэргүүцэлтэй тулгардаг байв.

 

Эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийн төлөө тэмцэж буй Эммелина Панкхёрстийг 1914 онд баривчилж байгаа байдал.

 

Вашингтоны анхны эмэгтэй цагдаа-зохицуулагч (1918 он)

 

Дэлхийн хоёрдугаар дайны үед германы онгоц Их Британид хорт хийн бөмбөг хаяж байх үеийн зураг. Улмаар Их Британийн ихэнх иргэд хорт утаанаас сэргийлэх маск зүүдэг байжээ.

 

1941 он хүүхдээ бүүвэйлж буй эх

 

1940 он Английн өмнөд эрэг дээр дээс тоглож буй хүүхдүүд

 

Эмэгтэйчүүдийн эрхийг сурталчилж буй Аннетт Келлерман усны хувцастай зураг. 1907 он. Түүнийг зохисгүй үйлдэл гаргасан хэмээн баривчилж байв.

 

Сүйрсэн гэрийнхээ хажууд суунгаа хүүхэлдэйгээ бүүвэйлж буй охин. Лондон. 1940 он

 

Бүсгүйчүүдийн усны хувцасны хэмжээг авч байна. Хэрвээ тэдний хувцас хэт богино бол тэднийг наран шарлагын газраас хөөдөг байв. 1920 он

 

Жозефин Бейкер дэлхийн өнцөг булан бүрээс 12 хүүхэд үрчилж авч, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй тэмцэж байсан.

Бэлтгэсэн: Ц.Уран

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс