“Цагаан сонголт” хийхийг тулгаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

“Цагаан сонголт” хийхийг тулгаагүй гэв

БНХАУ-ын Ляонин мужийн Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны танхимын дарга Ли Донг тэргүүтэй төлөөлөгчид Төв аймагт ажил хэргийн айлчлал хийлээ.

“Цагаан сонголт” иргэний нийгмийн хөдөлгөөний гишүүд өнөөдөр /2017.07.03/ мэдээлэл хийж, намуудын гаргаж буй улс төрийн шийдвэрүүдэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд, “Цагаан сонголт” хөдөлгөөн эхлүүлж байгаа талаараа танилцууллаа.

Тэд “Заавал цагаан сонголт хий гэж шаардаж, тулгаагүй, иргэд саналаа өгөхдөө аль ч нэр дэвшигчийг дугуйлж, дэмжихгүйгээр саналаа өгч болно. Энэ эрхээ мэдэж байх хэрэгтэй, сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалж байна” гэсэн байр суурьтай байна.

Хүний эрхийн активист Б.Болорсайхан “Сонгогчдыг ажиглаад байхад аль нэг нэр дэвшигчийг дэмжээгүй бол гурван дугуйг гурвууланг нь будах эсвэл алийг нь ч дэмжихгүй байна гэж саналын хуудас дээр бичих зэргээр саналын хуудсыг хүчингүй болгох тохиолдол ажиглагдаж байна. Саналын хуудсыг хоосон уншуулах боломжтойг сонгогчдод таниулмагц намуудын зүгээс янз бүрийн тайлбар ирж байна. Иргэд сонгуульд идэвхгүй оролцож байгаагийн болон дахин сонгууль болж болох тэрхүү хариуцлагыг бид биш иргэдийн идэвхтэй оролцох боломжийг хангах ёстой улс төрийн хүчин, төр өөрөө хариуцах ёстой” гэлээ.

Хөдөлгөөний гишүүд сонгуульд оролцогчид аль нэг нэр дэвшигчийг дэмжихгүй гэдэг сонголт хийж болохыг сонгогчийн боловсролд зориулан ямар нэг байдлаар мэдээлэл өгөхгүй, сурталчлахгүй, цаашлаад буруу ташаа мэдээлэл түгээж байгаа гэх байр суурийг илэрхийлсэн юм.

Мөн хөдөлгөөнд нэгдэхийг хүсвэл 7000 төгрөгийн үнэтэй богино ханцуйтай цамцыг “Зурагтай цамц” үйлдвэрт захиалан хийлгэх боломжтой.

Г.ТҮШИГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж