Тоглолт эхлээд Парагвайн хамгаалагчийн алдаанаас олж авсан торгуулийн цохилтыг Неймар гүйцэтгэн “Шар өмсгөлтнүүд” тэргүүлж эхэлсэн байна. Улмаар тоглолтын 34 дэх минутад 15 метрийн зайнаас баруун хөлөөрөө цохин хоёр дахь гоолоо оруулжээ. Харин Парагувайн Диего Вьера 51 дэх минутад тооны зөрүүг ойртуулсан ч “Челси”-д ирэхээ дөхсөн Неймар дахин нэг гоолыг 61 дэх минутад оруулсан байна. Хет-трикээсээ гуравхан минутын дараа дөрөв дэх гоолоо хийж эцсийн цэгээ тавьсан аж. Парагвайн багийн хоёр дахь гоол тоглолтын сүүлийн 10 минутад орсон. Өмнөд Америкийн “Битүү морь” Парагвайг ирээдүйн дэлхийн хэмжээний од Неймар ганцаараа хожжээ.
Урьдчилсан шатнаас шалгарсан шилдэг дөрвөн баг энэ оны сүүлээр Колумбид болох дэлхийн аваргад оролцоно.
Score Studio