МАН-ын Удирдах зөвлөл хуралдав

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

МАН-ын Удирдах зөвлөл хуралдав

Казахстаны тамирчин Зулфия Чиншанло Лондонгийн олимпийн хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд олимп, дэлхийн дээд амжилтыг эвдэж, түрүүлжээ.

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдсан байна. Тус хурлаар иргэдийн зээлийг чөлөөлөхтэй холбоотой Ардчилсан намын зүгээс гаргаж тавиад байгаа асуудлыг хэлэлцжээ.

Тус намын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулга сонгогдвол иргэдийн зээлийг чөлөөлүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр даалгавар өгнө гэж мэдэгдсэн юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд өрсөлдөгч намынх нь зүгээс ийм PR хийсэн нь Сонгуулийн тухай хууль зөрчсөн эсэх, энэ асуудлаар гомдол гаргах уу яах вэ гээд эл асуудлыг тойрч ярилцсан гэх мэдээлэл байгаа юм. Гэвч тодорхой шийдвэр гаргаагүй аж.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж