Банкнаас 60 сая төгрөг завшсан Ц.Гансүхийг баривчиллаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Банкнаас 60 сая төгрөг завшсан Ц.Гансүхийг баривчиллаа

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

Банкнаас 60 сая төгрөг завшсан Ц.Гансүхийг баривчиллаа

Дорнод аймаг 2012-2013 оны хичээлийн жилд сургууль, цэцэрлэгийн зориулалттай 40 гаруй барилгыг шинээр барих ажээ.

Интерполоор 11 жилийн турш эрэн сурвалжлагдаж байсан Ц.Гансүх гэгчийг  өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид баривчилжээ.

Түүнийг  Монгол Улсын хилээр орж ирээд байхад нь иргэний мэдээллийн мөрөөр олж, саатуулжээ. 

Баривчлагдсан этгээд Өлгий сумын харьяат Ц.Гансүх гэгч бөгөөд 2006 онд хуучнаар Хадгаламж банк буюу одоогийн Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас 60 сая төгрөг завшиж, Казахстан Улс руу оргон зайлсан ажээ.

Түүнийг 11 жилийн турш интерполоор эрэн сурвалжилж байсан юм.  Гэмт этгээдийг олсноор дэлхий даяар эрэн сурвалжлагдаж байсан монгол иргэдийн тоо нэгээр хасагдаж, 12 болж байна.

 

Д.УУДАМ

"Болор дуран"-аар шалгав.

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-07-03 103.26.193.131

Дахиад л Гансүх Энэ Гансүх үүд яасан дуусдаггүй луйврчид вэ

Үнэн 2017-07-03 103.11.193.98

2006 оны 60 сая төгрөг гэдэг их мөнгө шүү Монголын луйвирчид нэгээр хасгдлаа Гэхдээ ихэнх нь төрд байгаа л даа Тэднийг хэн ч яах ч аргагүй

түмэ 2017-07-03 202.131.227.50

яг үнэн гэхдээ аргагүй ч бас биш л дээ тэднийг 4 жил л сул явуулаад дараа нь барих боломж уул нь байгаа юм шүү дээ\n

Zochin 2017-07-03 103.26.194.112

60xan say ene too bol mungu bish shude tsas

Зочин 2017-07-03 202.179.27.222

60 тэрбум яах ч үгүй байхад

Зочин 2017-07-03 202.9.43.208

Хэхэ 60 хан сая

Иргэн 2017-07-03 202.179.24.216

Аштай юу даа