Банкнаас 60 сая төгрөг завшсан Ц.Гансүхийг баривчиллаа

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

Банкнаас 60 сая төгрөг завшсан Ц.Гансүхийг баривчиллаа

Дорнод аймаг 2012-2013 оны хичээлийн жилд сургууль, цэцэрлэгийн зориулалттай 40 гаруй барилгыг шинээр барих ажээ.

Интерполоор 11 жилийн турш эрэн сурвалжлагдаж байсан Ц.Гансүх гэгчийг  өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид баривчилжээ.

Түүнийг  Монгол Улсын хилээр орж ирээд байхад нь иргэний мэдээллийн мөрөөр олж, саатуулжээ. 

Баривчлагдсан этгээд Өлгий сумын харьяат Ц.Гансүх гэгч бөгөөд 2006 онд хуучнаар Хадгаламж банк буюу одоогийн Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас 60 сая төгрөг завшиж, Казахстан Улс руу оргон зайлсан ажээ.

Түүнийг 11 жилийн турш интерполоор эрэн сурвалжилж байсан юм.  Гэмт этгээдийг олсноор дэлхий даяар эрэн сурвалжлагдаж байсан монгол иргэдийн тоо нэгээр хасагдаж, 12 болж байна.

 

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж