Хилийн боомтууд наадмаар ингэж амарна

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

Хилийн боомтууд наадмаар ингэж амарна

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Испаничууд Гондурасын багт 1:0 харьцаатай хожигдсоноор Лондонг орхиж, нутаг буцах нь тодорхой болов.

    Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрийг тохиолдуулан Монгол-Орос, Монгол-Хятадын улсын хилийн боомтууд дараахь хуваарийн дагуу амарна. 

    Монгол-Оросын хилийн боомт  

    (Монгол Улс, ОХУ-ын Хилийн бүрэн эрхт төлөөлөгчдийн уулзалтаар тохиролцсоны дагуу)

    1. Цагааннуур-Ташанта боомт: Долдугаар сарын 11-15-ны өдөр
    2. Тэс-Шар суурь боомт: Долдугаар сарын  11-13ны өдөр
    3. Ханх-Монд боомт: Долдугаар сарын 10-13-ны өдөр
    4. Ульхан-Дээд ульхан боомт: Долдугаар сарын 10-13-ны өдөр
    5. Боршоо-Хандгайт боомт: Долдугаар сарын 10-13-ны өдөр
    6. Арцсуурь-Цагаантолгой боомт: Долдугаар сарын 10-13-ны өдөр тус тус амарна.

    Харин олон улсын авто замын Алтанбулаг-Хиагт, Эрээнцав-Соловьевск, төмөр замын Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьевск боомтууд хуваарийн дагуу ажиллана.

    Монгол-Хятадын хилийн боомт

    (Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн хүрээнд)

    Монгол, Хятадын хилийн автозамын боомтууд 2017 оны долдугаар сарын 11-15-ны өдөр амарна. Олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.

    Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж