“Үнсгэлжин” дуурь Монголд анх удаа тавигдлаа

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

“Үнсгэлжин” дуурь Монголд анх удаа тавигдлаа

Замбуулингийн долоон тэрбум хүний олонхийнх нь хүсэл сонирхол будант Албонийн зүг бэлчиж байна.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Дэлхийн Монголчууд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 200 жилийн түүхтэй италийн алдарт “Үнсгэлжин” дуурь энэ сарын 2-ны өдөр Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт тайзнаа анх удаа тавигдлаа.

Италийн алдарт хөгжмийн зохиолч Жоаккино Россинигийн “Үнсгэлжин” дуурийг монгол, итали, испани, франц болон оросын уран бүтээлчид хамтран бүтээж, Монгол Улсын Филармони бүрэн бүрэлдэхүүнээр оролцов.

Дэлхийн алдартай маестро Якобо Сипари Ди Пескассэролийн удирдсан “Үнсгэлжин” дуурь болон “Барокко” концерт монголчуудын сонорыг мялаасны зэрэгцээ манай сонгодог урлагийн урын санг шинэ бүтээлүүдээр баяжууллаа.

Эх сурвалж: ГХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж