Навас “Севилья”-тай гэрээгээ сунгалаа

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Навас “Севилья”-тай гэрээгээ сунгалаа

Испанийн шигшээ болон “Севилья” багийн жигүүрийн довтлогч Хисус Навас багтайгаа хийсэн гэрээгээ сунгажээ. Хоёр тал 2013 онд дуусах ёстой байсан гэрээг 2015 оны зургадугаар сар хүртэл сунгасан байна. Өмнөд Африкт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шигшээ багтаа үнэтэй хувь нэмэр оруулсан жигүүр маань “Би энэ санааг гаргасан. Баг маань надад бүхнийг өгдөг. Өөрийн эхний сонголтдоо үнэхээр баяртай байна” хэмээн шинэ гэрээг үзэглэснийхээ дараа хэвлэлийнхэнд ярьсан байна. Энэ жил 25 настай Навас 2000 онд “Севилья”-гийн хүүхдийн багт ирж, гурван жилийг үдсэнийхээ дараа нэгдүгээр багт дэвшин тоглож эхэлсэн юм. Тэр цагаас хойш багийнхаа түлхүүр тоглогч байсаар ирсэн бөгөөд одоогоор 200 тоглолтод оролцоод байна. Хэдийгээр дэлхийн аварга болсон шигшээ багтаа сэлгээнээс тоглож байсан ч Нидерландтай хийсэн шигшээ тоглолтод хожлын гоол хийхэд гол хувь нэмэр оруулж чадсан тоглогч билээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж