Майкл Фелпс аварга загастай уралдана

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

Майкл Фелпс аварга загастай уралдана

Өмнөд Солонгосын автомашин үйлвэрлэгч “Хьюндай” компани өөрсдийн үйлдвэрлэсэн 220,000 гаруй автомашинаа аюулгүйн дэрний үйл ажиллагаа нь алдаатай байснаас болж буцаан татсан байна.

Олимпийн түүхэн дэх хамгийн алдартай тамирчин Майкл Фелпс аварга загастай уралдах гэж байна.

Discovery Channel сувгаар долдугаар сарын 23-нд цацагдах Shark Week шоу нэвтрүүлэгт олимпийн хамгийн олон алтан медальтай тамирчин, тэнгисийн араатантай хурдаа сорих гэнэ.

Риогийн наадмын дараа зодог тайлсан олимпийн 23 алтан медалийн эзэн Фелпс өдгөө 31 настай. Усан замд түүний дээр хурд 16 км/цаг. Харин аварга загас 67 км/цаг хүртэл хурдалдаг.

“Фелпс vs. Аварга загас” уралдаан яг ямар байдлаар, хаана болох талаар одоохондоо нууц хэвээр байна. Ямартай ч олимпийн усан санд биш гэдэг нь тодорхой.

Энэ сонирхолтой уралдаанд хэн түрүүлэх бол???

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж