Рики Мартин хуримандаа бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

Рики Мартин хуримандаа бэлтгэж байна

Ази тив, азичуудын дүр төрхийн шинэ илэрхийлэл болон дэлхий нийтийн сэтгэлд орон зайгаа эзэлж буй томоохон үйлдвэрлэгч бол Өмнөд Солонгосын “Samsung Electronics” корпораци билээ.

Рики Мартин зураач Жван Юсеф нар гэрлэх болсноо өнгөрсөн намар албан ёсоор зарласан билээ. Тэд хуримын ёслолын бэлтгэлээ эхэлсэн тухай Рики Мартин мэдээлжээ.

“Бидний хуримын ёслол сүр дуулиантай, Латин Америк өнгө аястай, өнгөлөг болох болно. Хуримаа Пуэрто-Рикод хийхээр төлөвлөж байгаа. Хурим болох өдрийг одоогоор албан  ёсоор хэлэх боломжгүй байна” гэж алдарт дуучин ярьжээ.

Тэдний хурмын ёслолд олон орны зочид уригдах бололтой.

Рики Мартин өнгөрсөн арванхоёрдугаар сард 46 нас хүрсэн. Тэрбээр 2010 онд ижил хүйстэн гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрсөн бөгөөд тээгч эхээс төрсөн Маттео, Валентино гэсэн хоёр хүүхэдтэй билээ.

Бэлтгэсэн: Ц.Уран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж