Монгол хэлний шалгалтыг тэргүүлсэн сурагчид хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

Монгол хэлний шалгалтыг тэргүүлсэн сурагчид хэн бэ?

Ази тив, азичуудын дүр төрхийн шинэ илэрхийлэл болон дэлхий нийтийн сэтгэлд орон зайгаа эзэлж буй томоохон үйлдвэрлэгч бол Өмнөд Солонгосын “Samsung Electronics” корпораци билээ.

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын /ЭЕШ/ дүнг долдугаар сарын 2-нд www.eec.mn цахим хуудсанд нийтэлсэн билээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас гаргасан журмын дагуу их, дээд сургуульд элсэгчдийн босго оноо 400-гаас дээш байхаар тогтсон байдаг.

Өнөөдрийн хувьд нийслэлд болон зарим аймагт Их, дээд сургуулийн бүртгэл эхлээд байна.  

Энэ жилийн хувьд их, дээд сургуульд элсэхээр 40387 суралцагч ЭЕШ өгсөн ба үүний 87 хувь шинэ төгсөгч бол 16 хувь нь 2016 оны төгсөгчид байгаа аж.

ЭЕШ-ын Монгол хэлний шалгалтын дүн хамгийн их анхаарал татдаг. Сурагчид монгол, гадаад хэлний шалгалт өгөхдөө монгол хэл 100 хувь, монгол хэл 70 хувь, гадаад хэл 30 хувь, мөн монгол хэл 50 хувь, гадаад хэл 50 хувь гэсэн хувилбарыг сонгосон байна.

Эндээс монгол хэлний шалгалтын тухай мэдээллийг онцлон хүргэж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 6911 сурагч монгол хэлний шалгалтыг 100 хувь өгснөөс хоёр сурагч боломжит 800 оноог авчээ. Тэгвэл 400 онооноос бага оноо буюу F үнэлгээ авсан 938 сурагч байжээ.

Орон нутагт 800 оноог 100 хувь авсан 27 сурагч байна. Тодруулбал, Увс аймагт 5, Хөвсгөл 4, Дорнод, Хэнтий, Говь-Алтай 3, Завхан 2 сурагч 800 оноог авчээ.

Харин Баян-Өлгий, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Төв, Ховд аймгуудад монгол хэлний 100 хувийн шалгалтаас 800 оноо авсан сурагч гараагүй байна.

Орон нутагт шалгуулагчдаас Баян-Өлгий аймагт 285, Говьсүмбэрт 15 сурагч F үнэлгээ авчээ. Гэхдээ монгол хэлний шалгалтаас илүү гадаад хэлний 100 хувийн шалгалтад сурагчид өндөр үнэлгээг авсан байна.

Улаанбаатар хотод гадаад хэлний 100 хувийн шалгалтад 58 сурагч 800 оноо авсан бол Баян-Өлгийд гурван сурагч хамгийн өндөр оноог авчээ.

Аймаг, нийслэл

800 оноо авсан сурагчдын тоо

Монгол хэлийн

Хичээлээр 800 оноо авсан

Сурагчийн нэрс

Математикийн хичээлээр 800 оноо авсан

Сурагчийн нэрс

1

Архангай

 

М.Лхагвасүрэн

 

2

Баян-Өлгий

 

3

Баянхонгор

 

Б.Энхмэнд

Ж.Алтангэрэл

М.Буянбилэг

Г.Хандсүрэн

 

4

Булган

 

Т.Чулуунчимэг

 

5

Говь-Алтай

 

Б.Сосорбарам

Б.Азжаргал

Ц.Тогос-Эрдэнэ

 

6

Говьсүмбэр

 

 

 

7

Дархан-Уул

 

 

Б.Энхбаяр

Р.Дарханбаяр

8

Дорноговь

 

 

 

9

Дорнод

 

Б.Бадам

Э.Эрдэнэцэцэг

Б.Бямбажаргал

 

10

Дундговь

 

 

 

11

Завхан

 

С.Дүүриймаа

Н.Жанчив

А.Энхтөгс

12

Орхон

 

Ж.Намуун

 

13

Сэлэнгэ

 

Д.Төгсжаргалант

 

14

Сүхбаатар

 

З.Тэргэлсаран

 

15

Төв

 

 

 

16

Увс

 

П.Нандинцэцэг

С.Итгэлжаргал

Э.Насанбат

Д.Нарантуяа

Ч.Алтанчимэг

Б.Гантулга

17

Ховд

 

 

М.Эрхэмбилэг

18

Хэнтий

 

Э.Одгаваа

Ч.Ууганжаргал

Э.Хонгорзул

 

19

Хөвсгөл

 

О.Цогзолмаа

П.Сарангарав

Б.Гэрэлзаяа

Б.Янжмаа

А.Амартүвшин

Ч.Чинзориг

Т.Баянмөнх

Б.Нямдаваа

Б.Батзаяа

Г.Эрдэнэбаатар

20

Өвөрхангай

 

С.Намуунгуа

 

21

Өмнөговь

 

П.Хонгорзул

 

22

Багануур

 

 

 

23

Улаанбаатар

 

Г.Ануүжин

Б.Дөлгөөн

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж