Хар тамхины том гарын наймаачныг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

Хар тамхины том гарын наймаачныг баривчилжээ

Нийслэлийн хэмжээнд энэ жил нийт 19 хүүхдийн зуслан үйл ажиллагаагаа явуулж байгаа. Эдгээр зуслангууд 6-8 дугаар ээлжээ хүлээн аваад байгаа гэнэ.

Цагдаа, хуулийнхнаас 30 жил зугатсан хар тамхины наймааны толгойлогчийг Бразилд баривчилжээ. “Цагаан толгой” хочтой Луис Карлус да Рош нь пластик хагалгаагаар нүрнйи дүр төрхөө өөрчлөн 30 жил цагдаагийнхнаас оргон зайлж явжээ.

Бразилийн Холбооны Цагдаагийн албанаас мэдээлснээр хар тамхины наймаачин Витор Луис де Мораес нэртэй амьдарч байжээ. Мораесийн зургийг Рошийн зурагтай харьцуулсны эцэст нэг хүн болохыг цагдаагийнхан тогтоосон байна.

Хар тамхины наймаачныг баривчлах нууц ажиллагааг “Спектрум” нэртэйгээр зохион байгуулсан бөгөөд цагдаа болон хуулийн 150 гаруй ажилтан оролцсон байна.

Луис Карлус да Рош нь Өмнөд Америкийн хар тамхины том гарын наймаачны нэг юм. Түүний хөрөнгийн хэмжээ 100 сая ам.доллар хүрнэ хэмээн Бразилийн цагдаа мэдээлж байна. Цагдаагийнхны тооцоогоор Рош нь сар бүр Болив, Перу, Колумб руу таван тонн орчим кокаинийг гаргаж, тэндээсээ АНУ болон Европ руу зөөвөрлөдөг ажээ.

Рошийг мөнгө угаалт, хар тамхины наймаа, хуурамч бичиг баримт хийсэн, зохион байгуулалттай гэмт хэрэг зэрэг хэрэгт буруутгаж байгаа бөгөөд энэ зүйл ангиудаар авч үзвэл дор хаяж 50 жилийн хорих ял авах юм.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж