Хачигт халдвараас урьдчилан сэргийлье | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хачигт халдвараас урьдчилан сэргийлье

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

Хачигт халдвараас урьдчилан сэргийлье

Билгийн тооллоор морь сар гарсан хэдий ч өдөр бүр бороо тасарна гэж үгүй.

Хачигт халдвар нь жил бүрийн дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл идэвхжил өндөр байдаг. Хачигт хазуулаад удвал амь нас эрсдэх аюултай бөгөөд олон төрлийн хүндрэл үүсгэдэг. Манай аймагт 2017 он гарсаар хачгаар дамжих халдварын 15 тохиолдол бүртгэгдэж, хачигт энцефалитын 3, хачигт реккитсиозын 1 тохиолдол онош батлагдаж, 2 нас баралт бүртгэгдээд байна.

Хачиг ихэвчлэн хүний нимгэн арьстай, чийглэг газар болох суга, цавь, хөхний дор, чихний ард, үсэн дотор байрлаж хаздаг. Хачгийн шүлсэнд байдаг мэдээ алдуулагч бодисын нөлөөгөөр хүн хазуулж байгаагаа төдийлөн мэдэрдэггүй. Иймээс ой мод, өвс ихтэй бүс нутгаар ажиллаж, аялж байгаа тохиолдолд 3-4 цаг тутам өөрийн болон хүүхдийнхээ биед хачиг байгаа эсэхийг шалгаж байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: www.bulgan.gov.mn

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс