Цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

Цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна

Цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна

Иргэд цонх, тагтнаас ундааны шил сав, эд зүйлийг шидсэний улмаас бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна. Иймд иргэд та бүхэн хогоо зориулалтын саванд хаях, цонх, тагтаар хоол хүнсний үлдэгдэл, бусад эд зүйлийг шидэхгүй, хогоо зориулалтын саванд хаяхыг анхааруулж байна.

Таны энэхүү зүй зохисгүй үйлдэлд:

Монгол улсын Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйл: “Бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээх” зүйлд зааснаар

153.1 Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэлх хугацаагаар торгох ял шийтгэнэ”

153.2 Энэ гэмт хэргийг галдан шатаах буюу нийтэд аюултай бусад аргаар үйлдсэн, эсхүл энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасныг анхаарна уу.

Эх сурвалж: СХД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж