Хөхний даруулгаа хэзээ, хэрхэн угаах вэ?

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

Хөхний даруулгаа хэзээ, хэрхэн угаах вэ?

Бороо хурын байдлаас болоод нэг хоног хойшилсон говийн бүсийн хурдан морьдын уралдаан өнөөдөр үргэлжилж буй.

Хөхний даруулга гэдэг бүсгүйчүүдийн амьдралын салшгүй хэсэг нь гэж болно. Өдөр бүр өмсөж, зүүж, хэрэглэдэг тэр нандин хувцсаа та ямар давтамжтайгаар хэзээ, хэрхэн угааж цэвэрлэдэг вэ? Өдөр бүр үү, долоо хоногт нэг удаа юу, эсвэл халтар болохыг нь хүлээдэг үү?

Бүсгүйчүүд өөр өөрийнхөө туршлагыг хуваалцсан сошиал сүлжээн дэх постоос үүдэн хөхний даруулгаа хэзээ, хэрхэн угаах талаарх зөвлөгөөг хүргэж байна.

ХӨХНИЙ ДАРУУЛГАА ЯМАР ДАВТАМЖТАЙ УГААХ ЁСТОЙ ВЭ?

Тодорхой цаг хугацаа товлож заахаас илүүтэй тухайн хөхний даруулгыг хэр ойрхон өмсдөг вэ гэдгээс шалтгаална. Ер нь бол нэг хөхний даруулгыг 2-3 удаа зүүсний дараа угаах нь зүйтэй гэж арьсны мэргэжилтэн, эмч нар зөвлөдөг.

Спорт даруулгыг мэдээж нэг удаа хэрэглээд л угаах ёстой. Ердийнхөөс илүү хөлөрдөг учир нян үржих боломж нэмэгдэнэ. Бас хэт халуун, эсвэл орчны бохирдол ихтэй, тоос шороотой газраар явсан бол дахин өмсөхийнхөө өмнө заавал угаах нь зүйтэй.

ХЭРХЭН УГААХ ВЭ?

Хөхний даруулгыг хэлбэрийг нь алдагдуулалгүй, урт хугацаанд хэрэглэхийн тулд гараар угаах нь хамгийн тохиромжтой гэж дотуур хувцас үйлдвэрлэгч компаниуд зөвлөдөг. Зөөлөн бүтэцтэй угаагч шингэн, нунтаг ашиглаж, хэт халуун биш бүлээн усанд гараар угааснаар эдэлгээг нь уртасгах боломжтой.

Хэрэв угаалгын машинд хийж угаах бол зориулалтын тусгай торон уут заавал хэрэглээрэй. Ингэхдээ гогцоог тайлалгүйгээр, угаалгын машиныхаа зөөлөн эргүүлэх горимоор угаана. Хөхний даруулгаа угаахдаа хувцас зайлагч хэрэглэхээс, бас хатаагчинд хийхээс татгалзаарай. Учир нь уян хатан чанарыг нь алдагдуулдаг.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж