АНУ-ын хөлөг онгоц Трайтон аралд ойр өнгөрснийг Хятад эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

АНУ-ын хөлөг онгоц Трайтон аралд ойр өнгөрснийг Хятад эсэргүүцэв

Бороо хурын байдлаас болоод нэг хоног хойшилсон говийн бүсийн хурдан морьдын уралдаан өнөөдөр үргэлжилж буй.

АНУ-ын тэнгисийн цэргийн онгоц тээвэрлэгч хөлөг онгоц Өмнөд Хятадын тэнгисийн Параселийн арлуудтай их ойр өнгөрсөнд Хятадын тал дургүйцэж байна. Энэ арлууд нь маргаантай газар нутаг бөгөөд Хятад, Вьетнам, Тайвань хоорондоо булаацалддаг боловч Хятадын мэдэлд байдаг.

БНХАУ-ын зүгээс албан ёсны мэдэгдэл гарган эсэргүүцлээ илэрхийлж, маргаантай газар нутагт АНУ-ын цэргийн хөлөг онгоц орж ирсэн нь цэрэг-улс төрийн өдөөн хатгалга гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

 АНУ-ын тэнгисийн цэргийн “Стэтхем” хөлөг онгоц Параселийн арлуудын хамгийн өмнө зүгийн Трайтон арлас 12 миль /тэнгисийн миль/ газар явж өнгөрчээ.

Үндэсний тусгаар тогтнолоо хамгаалах, аюулгүй байдлаа дэмжихийн тулд БНХАУ бүх зүйлийг хийх болно хэмээн албан мэдэгдэлд онцолсон байна.

Өмнөд Хятадын тэнгис дэх хэд хэдэн томоохон арлуудыг Хятад улс өөрийн газар нутаг хэмээн зарладаг боловч Азийн зарим орон, тухайлбал, Филиппин, Вьетнам зэрэг улс үүнийг эсэргүүцдэг.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж