Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шаардлага хүргүүллээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шаардлага хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шаардлага хүргүүллээ

#Ulaanbaatar хотод #yagodoo 2012-07-30 11 цаг. Цаг агаар: ширүүн бороо (Rain) агаарын температур: 14 хэм байна.

-Монголын ногоон нам, иргэний хөдөлгөөнүүд нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шаардлага хүргүүллээ-

Монголын Ногоон нам, Үндэсний Хас хөдөлгөөн, Шударга иргэдийн фронт, Эрс шинэчлэлийн хөдөлгөөн, Жудагт Монгол хөдөлгөөн, МАХН гишүүд дэмжигчдийн холбоо хамтран Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шаардлага хүргүүллээ.

Шаардлагад

“2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн № 128/ШШ/20170453 тоот танай шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн нийт энгийн хувьцааны 49 хувийн эзэмшигчээр “Монгол коппер корпорейшн” ХХК-ийг бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн газарт даалгасан нь:

1.УИХ-ын шийдвэрийг үгүйсгэж Үндсэн хуулийн үзэл санааг зөрчиж байна.


2.Ард түмний өмчийг хувийн хэвшилд шилжүүлсэн нь Монгол Улсын эрх ашигт ноцтойгоор харшилж байгаа тул Монголын Ногоон нам, Эвтэй Монгол иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл эрс эсэргүүцэж уг шийдвэрийг цуцлахыг шаардаж байна” гэжээ.

 

Түүнчлэн нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн гадаа Орхон аймгийн иргэд, иргэний хөдөлгөөнүүдийн төлөөлөл болон “Эрдэнэт үйлдвэр”-ийг хувьд шилжүүлэхийг эсэргүүцсэн иргэд жагсаж байна. 

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шаардлагаа хүргүүлсний дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад мөн шаардлага хүргүүлнэ гэж тэд мэдэгдлээ. 

О.САРАН

"Болор дуран"-аар шалгав.

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ХЭХЭ 2017-07-03 66.181.189.132

ЭРДЭНЭТИЙГ АРД ТҮМНИЙ ӨМЧ ЭНЭЭ ТЭРЭЭ ГЭЖ ХУЦАЛДАГ ГАРУУД БУЗАР АМАА ТАТ ТЭР АРД ТҮМЭНД ЧИНЬ ТЭР 49 ХУВИЙГ ХУДАЛДАЖ АВАХ МӨНГӨ БАЙХГҮЙ ХОНОГИЙН ХООЛОО ЯАЯ ГЭЖ БАЙНА

irgen 2017-07-03 66.181.183.72

TURIIN ONOLYN ANHNY MEDLEGGUI IIM HUMUUS ULS TUR HIIHEER ODOO YANADAA

Зочин 2017-07-03 122.201.31.154

ЭНЭ Г АРСЛАН СОНГУУЛИЙН ӨМНӨ ШУВТ М ЭНХБОЛДЫГ ДАЛДАЙТАР ДАГАЖ АМАА АНГАЙГААД Л ХУРДЛААД БАЙСАН ОДОО ЮУ БОЛЧИВ НЭРЭНДЭЭ ЗОХИЦСОН ҮЙЛДЭЛТЭЙ НЭГ Л НҮҮРТЭЙ БАЙ Л ДАА МӨНГӨНД ШУНАЖ НЭР ХӨӨСӨН ХУУРАМЧ АМЬТАН БАЙНА ДОО ЧААВААС

Зочин 2017-07-03 202.131.243.162

Жанхуу [Хориотой Үг] бол хулгай луйврын л лидер Хий хоосон цус ярьсан дебилүүд л гэртээ шүтээд намгийн мэлхий мэт амьдар Хоёулаа түрийвч нэгтэй сиамын ихрүүд болох төвд кармааны [Хориотой Үг] жанхуу баттулга атигар тарвагын хөлийг гозолзуулаа юу Төмөр замаас 280 сая доллар хулгайлж 17 чингэлэг спиртийг ус болгосон шидтэн эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг атигар тарвага элбэгтэй нийлж төрийн мөнгөөр өөрийн болгосон номурангаас 120 сая доллар луйвардсны төлөөсөнд өмнийн говийн ашигт малтмалын ордыг солонгосуудад санал болгож явсан кармааны [Хориотой Үг] төрийн тэргүүн боллоо юу Ард түмэн [Хориотой Үг] биш шүү муу өмхий АНуусын [Хориотой Үг] долоогчид оо

irgen 2017-07-03 103.229.123.1

Элбэгдоржийн гар хөл болсон Захиргааны шүүхийн нэр бүхий шүүгчдийг нэн даруй огцруулбал зохино

Амар 2017-07-03 202.179.27.105

Сүүн цагаан сонголтоор популистууд тамруугаа тонилог

Зочин 2017-07-03 43.228.129.65

хүний хувийн хөрөнгийг УИХ-аас шийдвэр гаргаад авчихдаг бол энэ нийгэмээ ардчилсан гэж нэрлэхээ зогсоох хэрэгтэй

Зочин 2017-07-03 202.21.103.62

Шүүхийн шийдвэр зөв Шүүхэд нөлөөлөхөө боль Бумялагч гэж [Хориотой Үг] ард иргэдийн нэр барьж тэнэглэж явахаа зогсоо Хувийн хэвшлийн хөрөнгийг 65 гишүүн булааж авах ямар эрхтэй юм Хуулиараа асуудлыг шийдвэрлэж байгаа нь зөв