Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шаардлага хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шаардлага хүргүүллээ

#Ulaanbaatar хотод #yagodoo 2012-07-30 11 цаг. Цаг агаар: ширүүн бороо (Rain) агаарын температур: 14 хэм байна.

-Монголын ногоон нам, иргэний хөдөлгөөнүүд нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шаардлага хүргүүллээ-

Монголын Ногоон нам, Үндэсний Хас хөдөлгөөн, Шударга иргэдийн фронт, Эрс шинэчлэлийн хөдөлгөөн, Жудагт Монгол хөдөлгөөн, МАХН гишүүд дэмжигчдийн холбоо хамтран Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шаардлага хүргүүллээ.

Шаардлагад

“2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн № 128/ШШ/20170453 тоот танай шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн нийт энгийн хувьцааны 49 хувийн эзэмшигчээр “Монгол коппер корпорейшн” ХХК-ийг бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн газарт даалгасан нь:

1.УИХ-ын шийдвэрийг үгүйсгэж Үндсэн хуулийн үзэл санааг зөрчиж байна.


2.Ард түмний өмчийг хувийн хэвшилд шилжүүлсэн нь Монгол Улсын эрх ашигт ноцтойгоор харшилж байгаа тул Монголын Ногоон нам, Эвтэй Монгол иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл эрс эсэргүүцэж уг шийдвэрийг цуцлахыг шаардаж байна” гэжээ.

 

Түүнчлэн нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн гадаа Орхон аймгийн иргэд, иргэний хөдөлгөөнүүдийн төлөөлөл болон “Эрдэнэт үйлдвэр”-ийг хувьд шилжүүлэхийг эсэргүүцсэн иргэд жагсаж байна. 

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шаардлагаа хүргүүлсний дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад мөн шаардлага хүргүүлнэ гэж тэд мэдэгдлээ. 

О.САРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж