Их, дээд сургуулиуд нэг дор цуглажээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Их, дээд сургуулиуд нэг дор цуглажээ

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

Их, дээд сургуулиуд нэг дор цуглажээ

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг зуны XXX олимпийн наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна. Олимпийн хөтөлбөрийн дагуу өнөөдөр спортын долоон төрөлд 12 багц медалийн эзэд тодрох юм байна.

Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй залуучуудад зориулсан “Шинэ элсэлт, шилдэг боловсрол 2017” үзэсгэлэн яармаг Соёлын төв өргөөний Уран зургийн галерейд үргэлжилж байна.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг үзэсгэлэнд дотоодын болон гадаадын магадлан итгэмжлэгдсэн 30 гаруй их, дээд сургууль, коллежиуд хамрагджээ.

Ерөнхий зохион байгуулагч “Модерн Экспо” агентлагийн менежер Д.Эрдэнэсүрэн “Энэ жил сургуулиа төгсөж буй залууст зориулан үзэсгэлэнг зохион байгуулж байна. Магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд болон гадаадын жуулчлах, зөвлөгөө өгөх төвүүд үйл ажиллагаагаа танилцуулахаас гадна шинээр элсэгчдээ бүртгэж байна. Сурагчид өдийд ЭЕШ-аа өгчихөөд, батламжаа авч, сонирхсон мэргэжил, сургуулиа хайгаад явж байдаг. Энэ цаг үед тохируулан үзэсгэлэнгээ зохион байгуулдаг нь онцлог” гэлээ.

92 дугаар сургуулийн төгсөгч А.Хүслэн “Хэл, уран зохиолын багшийн чиглэлээр сурах сонирхолтой байна. МУБИС болон бусад хувийн сургуулиудыг судлаад, танилцаад явж байна. Гадаад харилцааны тэтгэлэг, урамшууллуудыг нь сонирхож байгаа. Ер нь бол үзэсгэлэнгээс хэрэгтэй гэсэн мэдээллээ авч чадаж байна” гэв.

Үзэсгэлэн өмнөх жилүүдээ бодвол илүү өргөн цар хүрээтэй, эцэг, эх залуучуудын идэвхи нэмэгдсэн хандлагатай байгаа талаар зохион байгуулагчид онцолж байна.

“Сэтгүүлч” дээд сургуулийн 2017 оны төгсөгч Х.Тэмүүжиннамсрай төгссөн сургуулиа “Манайх зөвхөн сэтгүүлч мэргэжлээр дагнан мэргэжилтэн бэлтгэдэг сэтгүүлзүйн бие даасан сургууль. Жилдээ 30 гаруй элсэгч бүртгэж элсүүлдэг учраас багш нар нь оюутнуудтайгаа илүү тулж, нээлттэй ажиллах боломжтой байдаг. Дадлага давамгайлсан сургалттай гэдгээр нь салбарынхан маань манай сургуулийг андахгүй” гэж танилцуулав. 

Үзэсгэлэн, яармаг долдугаар сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжлэх тул шинэ төгсөгчид сонирхсон мэргэжил, сургуультайгаа нэг дороос танилцаж, сонголтоо зөв хийхийг зохион байгуулагч нар уриаллаа. 

Г.ТҮШИГ

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс