Катарт дахин 48 цагийн хугацаа өгөв

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

Катарт дахин 48 цагийн хугацаа өгөв

Баруун бүсийн хурдан морины уралдаан, Баян-Өлгий аймгийн баяр наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу долдугаар сарын 28-29-ний өдрүүдэд боллоо.

Катарын эсрэг бойкот зарлаад байгаа Арабын орнууд 13 зүйл бүхий шаардлагыг Катарт зургадугаар сарын 22-нд өгсөн. Энэхүү шаардлагыг биелүүлбэл Катарын эсрэг авсан хоригоо сулруулж, дипломат харилцаагаа сэргээнэ гэсэн бөгөөд шаардлагыг биелүүлэх 10 хоногийн хугацааг өгсөн юм.

Шаардлагын хугацаа өчигдөр /2017.07.02/ дууссан боловч дахин 48 цагаар сунгасан болохыг зуучлагч Кувейт мэдэгдлээ.

13 зүйл бүхий шаардлагад Ирантай дипломат харилцаагаа таслах, Катарт байгаа Туркийн цэргийн баазыг гаргах, телевизийн “Al-Jazeera“ сувгаа хаах, “Исламын улс бүлэглэл”, “Лалын ахан дүүс”, “Аль Каида”, “Хезболлах” зэрэг зэвсэгт бүлэглэлээс харилцаагаа таслах зэрэг шаардлага тавьжээ. Үүнээс гадна Саудын Араб, Бахрейн, Арабын Нэгдсэн Эмират, Египет улсууд өөрсдийнх нь иргэдэд давхар иргэншил олгохгүй байх, мөн эдгээр улсад терроризмын хэрэгт холбогдсон ч Катарт орогнож байгаа иргэдийг шилжүүлж өгөхийг бас шаардаж байгаа юм. Гэхдээ Ирантай эдийн засгийн харилцаатай байхыг зөвшөөрч байгаа ажээ.

Италийн нийслэл Ромд айлчилж байсан Катарын Гадаад хэргийн сайд Мухаммед бен Абдель Рахман Аль Тани долдугаар сарын 1-нд эдгээр шаардлагыг хүлээж авах боломжгүй хэмээн мэдэгдсэнийг хэвлэлүүд дамжуулсан. Ромд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Мухаммед бен Абдель Рахман Аль Тани хэлэхдээ “Арабын орнуудын тавьсан шаардлага нь олон улсын хуулийг зөрчсөн, энэ нь терроризмын эсрэг бус харин Катарын бүрэн эрхийг хохироох гэсэн зорилготой учраас шаардлагыг хүлээж авах боломжгүй юм” гэсэн. Гэхдээ Катар олон улсын хууль дүрмийн шударга нөхцөлөөр яриа хэлцэл хийхэд бэлэн байна гэжээ.

Анх зургадугаар сарын 5-нд Саудын Араб катартай дипломат харилцаагаа тасалж байгаа мэдэгдсэн бөгөөд үүний дараа Бахрейн, Арабын Нэгдсэн Эмират, Египет, Ливи, Йемен, Мальдив, Мавритани, Коморын арал зэрэг улсууд мөн дипломат харилцаагаа тасалсан.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж