“Эмээлт” зах дахь хонины найр | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Эмээлт” зах дахь хонины найр

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

“Эмээлт” зах дахь хонины найр

Үндэсний их баяр наадам болоход долоо хоногийн хугацаа үлджээ. Нийслэлийн иргэд баяр ойртмогц ойр гэсэн зах, худалдааны төвөөс хонь авах нь элбэг байдаг. Үүнтэй холбогдуулж хотоос 30 гаруй километрийн зайд байрлах “Эмээлт” малын худалдааны төвийн нөхцөл байдалтай танилцлаа.

Биднийг очиход /2017.07.01/ захын хөдөлгөөн энгийн үеэс илүү, малчид болон худалдан авагч нарын хөлд дарагджээ. Төлөг 70-80 мянган төгрөг, эр болон эм хонь 140-150 мянган төгрөгийн ханштай зарагдаж байна. Захын дийлэнх хувь нь өөрсдийн малаа зарж буй малчид байх бөгөөд байнгын наймаа эрхэлдэг 10 гаруй ченжтэй аж.

Төв аймгийн Лүн сумын малчин Ц.Хүрэлтогоо 1000 гаруй малтай. Наадмын өмнө хонь сайн зарагддаг тул хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хийхээр зарж байгаа талаар ярьж байлаа. Тэрбээр “Анх удаа өөрийн биеэр зарж байгаа учраас туршлага тааруухан байна. Хоёр хүүтэй, нэг хүү маань оюутан болохоор сургалтын төлбөрийг нь хийх гээд л сууж байна. Төлбөр нь бараг гурван сая төгрөг юм байна. Тээврийн мөнгөнд 300 гаруй мянган төгрөг, бараг хоёр хониор ирдэг. Өнгөрсөн жил нэг хонь бараг 120 мянган төгрөг байсан байх шүү. Энэ жил үнэ харьцангуй өндөр байх шиг байна” гэлээ.

“Эмээлт” зах 70 гаруй малын хашаатай. Энэ мэтчилэн наадмын өмнө эрэлт сайн үед малаа мөнгө болгох гэсэн малчид, ченжүүд “Сайн яриад өгнө шүү, шилээд сайныг нь ав” гэх мэтчилэн зөрсөн хүмүүст хонио магтана.

Харин ченжүүд нэг хониноос 10 мянган төгрөг унагадаг талаар ярьж байна. Тухайлбал, Баянхонгор аймгийн иргэн Б Дундговь аймгаас мал худалдан авч, “Эмээлт” захад борлуулдаг аж. Тэрбээр малчдаас нэг хонийг 120 гаруй мянган төгрөгөөр авдаг бөгөөд тээврийн зардалд нэг хонинд 8000 төгрөг төлж ирдэг байна. Ингээд “Эмээлт” захын хашаа түрээслэх нэг өдрийн төлбөр 10 мянган төгрөгийг бодож үзэн, 150 мянгаар нэг хонио үнэлдэг аж.

“Эмээлт” малын худалдааны төв үйл ажиллагаагаа явуулаад 4 жил хагасын хугацаа өнгөрчээ. Энгийн үед 30-40 гаруй иргэд малаа зардаг бол баяр наадмын өмнө 200 болтлоо өсдөг байна.

Тус захын захирал Л.Баттунгалаг “Захын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Энэ салбарт удаан ажиллаж байгаа хүний хувьд хэлэхэд малчид, ченжүүдээ өмөөрмөөр байдаг юм. Дөрвөн улирал зогсолтгүй малаа үржүүлж, тордож байж нэгийг нь 100 гаруй мянган төгрөгөөр зарна гэдэг хэцүү санагддаг. Энэ жил малын үнэ нэмэгдсэн зүйл бараг байхгүй. Махны үнээ дагаад л өсч, буурдаг юм. Үнэ нэмэгдлээ гэхэд ченжүүдийн буруу ч биш, улс орны эдийн засагтай шууд холбоотой салбар шүү дээ. Өнөөдөр нэг хонь энэ хэмжээний үнэтэй байгаа нь малчдын хөдөлмөрийг үнэлэх үнэлэмж доогуур байгааг харуулж байгаа юм” гэсэн хариулт өгч байна.

Захын ажилчид үнэ нэмэгдсэнийг эрс үгүйсгэж байсан ч зарим нэг малчид энэ жил үнэ нэмэгдсэн талаар дурьдаж байлаа. Үндэсний их баяр наадам болохоос цөөн хоногийн өмнө худалдан авагчид нэмэгддэг тул “Эмээлт” захыг зорих малчдын тоо өссөөр байна. Үнэ огцом өсч магадгүй гэсэн зарим иргэд эртнээс хонио шилж сонгон үйлчлүүлэх болжээ.

Г.ТҮШИГ

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

"Болор дуран"-аар шалгав.

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Ахмад 2017-07-03 202.9.43.160

Монгол хүн малдаа эелдэг зөөлөн хүндэтгэлтэй ханддаг сайхан монгол ёс бий Зарим хүмүүс хэтэрхий муухай хандаж байгаа нь харамсалтай

Boldo 2017-07-03 223.33.165.119

Naad Rabdan chini hu jaa taldaa eeltei hun shig bgaa yum

Зочин 2017-07-03 202.179.27.166

Orkuud uhej dald orogtun tednii hotod bui ur tul n ch bas

Баярсайхан 88115842 2017-07-03 150.129.143.72

Дэлхийг номхотгож явсан их өвгөдийн цөс их халуун ширүүн сэтгэл бог бодоо төхөөрөх ахуйд л нэвт бидэнд өдий хүртэл шингэн өвлөгдөж дээ \n\n

РАВДАН 2017-07-03 202.70.46.208

ШИНЭ ШӨЛ УУХ ЯМАР ГОЁ ГЭЭ УУСАН УУЛГАСАН ХОЁР ХӨЛС НЬ УРСААД Л

Мягмар 2017-07-03 202.70.46.221

Сүүлийн үед РАВДАНТАЙ санал нийлээд байдаг болсон шүү Шинэ шөл ч аль аль нь гоё л доо

Зочин 2017-07-03 103.26.195.177

ZAKHAAR DUUUREN NYADALSAN MAKH BAYKHAD ZAAWAL AMITNYG AYAGA SHUL GEJI TENEGTEED NYADALDAG YAMAR KHEREG BAYMAA

РАВДАН 2017-07-03 202.70.46.208

ЭНЭ САЙТЫН ЗАХИРАЛ ГЭЭД НЭГ ЦЭВЭРШСЭН АВГАЙЙ ЭЦЭГ МАЛЫН АЛДРЫГ Ч ДУУРСГАХААС ИЧЖЭЭ ЦАГТАА ЧИ ЯАЖ ЯРАГЛАЖ ГИНШИЖ БАЙСАН БОЛАА

РАВДАН 2017-07-03 202.70.46.208

ХОНИН СҮРГИЙН ТОЛГОЙЛОГЧ Х У Ц ГУАЙН АЛДРЫГ ДУРЬДАХААС АЙЖ ХОРИОТОЙ ҮГИЙН ТООНД ОРУУЛСАН ЭНЭ САЙТ ИЧИГ ИЧИГ

РАВДАН 2017-07-03 202.70.46.208

МАЛЧИД ЯЛАРХААД ҮНЭРХЭЭД БАЙХ ХЭРЭГГҮЙ ОГТХОН Ч ТАТВАР ТӨЛДӨГГҮЙ ШД ТЭГЭЭД Ч [Хориотой Үг] УХНА Л АМЬСГААДАН БАЙЖ ХИЙСЭН ШД МАЛЧИД МАНААЧИЙН Л ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЭ БИЗ

Зочин 2017-07-03 202.9.43.208

Хэхэ

Зочин 2017-07-03 103.229.120.55

Дөнгөж [Хориотой Үг] болох гэж байгаа борог өвсөнд орж яваа бага малыг махлуулж таргалуулалгүй шууд л хэдхэн халтар төгрөгөөр зарж байгаа хүн араатнууд өөрсдөө өрцөө цоолуулж эмнэлгийн ширээн дээр хэвтэх болно Зарж үрж идэж ууж болно Гэхдээ хэмжээ хязгааргүй наргиа наадам чинь хэтэрлээ Бурхан байгаль хоёр нэг шүү Их гай гамшигт бэлдээрэй

Зочин 2017-07-03 202.9.42.202

Малчдад хэцүү нь хэцүү л бдаг бх гэхдээ тэд тайван газар стрессгүй ииймээ тиймээ татварууд түрээсээр булуулахгүй харин ч сайхан амьдарч бга бх Мах дэндүү үнэтэй бн

Зочин 2017-07-03 66.181.178.76

Монголчууд та нар байнга муулдаг Хужааагийн баруунжсан цагаан хоолтой хужаагуудаасаан дор болждээ Энэ prius 10 т хонь ачиж байгаа хүн энэ тэрэг түрж яваа хүмүүс ийм ухамсаргүй гэж үү \nНүгэл гэж байдгийм шүү Хөөрхий амьтад

Mongolchuud iim zerleg boloh gejdee 2017-07-03 66.181.178.133

Amitnii amiar bayar hiideg zerleg boljdee mongolchuud mini

Тийм шүү! 2017-07-03 66.181.178.76

Тийм шүү

shudarga irgen 2017-07-03 202.70.46.214

mah idej vzeegui bie tarihnii turaaltai sarmagchn bee chi hhaaa