Улсын наадмын унхиагүй комисст | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Улсын наадмын унхиагүй комисст

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

ХАРАХ ӨНЦӨГ

Улсын наадмын унхиагүй комисст

Байсхийгээд л утас хангинана. “Наадмын тасалбар мэдээрэй…” л гэсэн хүмүүс. Жилийн жилд л ийм эрэлд гарч, сурагладаг. Энэ жил Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ойн их баяр наадам болно.

Хүн гүрнээс эхлээд Монголын их түүхээр нэвт амьсгалсан өнгөрсөн жилийн наадмын нээлт монголчуудыг талархлыг хүлээсэн ч болохоор тэр үү, энэ жил Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатараас наадамчид илүү ихийг хүлээн суугаа. 

Харин жилийн жилд ёс юм шиг хийж, жам юм шиг зүхдэг нэгэн ажил нь наадам, сар шинийн барилдааны тасалбарын шаг. Бөхдөө хайртай монголчууд наадмын нээлтийг дэргэдээс нь үзэх гэж нээлтийн билетэд өнгөрсөн жил гэхэд л 100 мянган төгрөг зарцуулах нь энүүхэнд байлаа. Өөр ямар ч спортын тэмцээн, шоу болсон монголчууд наадмын нээлтийн тасалбар шиг хошуурдаггүй. Хүсэвч хясна гэгчээр тасалбарыг нь харин хэдэн ченжүүд аваад дамлана. Амандаа багтсан үнээ хэлээд элдэвлэж суудаг болсон. Дараа жилийн наадам даан ч хол байна даа гэсээр асуудалд анхаарлаа хандуулна гэж наадмын комиссынхон хэлдэг ч бахь байдгаараа. Энэ удаад ч наадмын нээлт, хаалтын тасалбарыг долдугаар сарын 6-8-нд Соёлын төв өргөөний кассаар борлуулах гэнэ.

 

Наадмын тасалбар борлуулалт (2016 он)

Яагаад онлайнаар худалдчихаж болдоггүй юм бэ гэсэн асуултад “Наадмын тасалбарыг онлайнаар худалдахад хүндрэлтэй зүйл байгаа тул өмнөхийн адилаар кассаар худалдаална” гэснээр өөр дөмөгхөн хариулт олдсонгүй. Төсөв мөнгө гаргаж хийдэг төрийн ганц их баяр наадмынхаа тасалбарыг онлайнаар худалдчих тэнхээ энэ удаад ч дутжээ.

Сар шинийн барилдаан ч ялгаагүй “Тасалбар авна гэдэг чинь алаан байхгүй юу л’ болдог.

НӨАТ-ыг онлайнаар авч болоод байхад нэгхэн удаа зарагдах наадмын тасалбараа шагчдаас хамгаалаад онлайнаар худалдчих чадахгүй гэнэ.

Гэтэл манайд үзвэр үйлчилгээний тасалбарыг онлайнаар худалдах үйлчилгээ асар хурдацтай хөгжсөнийг “Өргөө” кино театрын борлуулалт харуулна.

Хамгийн сүүлийн жишээг авахад “Трансформэс” кино өнгөрөгч сарын 23-нд Монголд нээлтээ хийсэн. Интернэт захиалгаа 14 хоногийн өмнөөс авч эхэлсэн бөгөөд “IMAX” танхимын тасалбар 42 хувь, энгийн 3D танхимын тасалбар 58 хувь зарагджээ. Харин “Сарыг хулгайлах төлөвлөгөө” киноны нээлт зургадугаар сарын 30-нд болжээ. Нээлт хийхээс 7 хоногийн өмнө IMAX  танхимын тасалбарын 62 хувь, энгийн танхимын тасалбар 68 хувь зарагдсан гэж маркетингийн албаныхан нь хэлж байна.

Нийт тасалбарын борлуулалтын хэдэн хувийг онлайн захиалга эзэлдэг талаар тодруулахад, дунджаар 48-52 хувь нь гэх хариултыг өгч байна.

Ажилдаа нухлагдаад, тармагцаа түгжрэл дунд тасалбар авахаар кино театрыг зорьж цаг, заваа алдахгүйн дээр оочирлохгүй, дуусчих вий гэж санаа зовохгүй хамгийн хялбар үйлчилгээ бол онлайн үйлчилгээ. Тиймээс иргэдийн 50 гаруй хувь нь кино театрт кино үзэхдээ тасалбараа онлайнаар захиалаад байна гэсэн үг. 

Технологийн эрин зуун гэгдэж буй энэ цаг үед манай наадмын комисс нэг кино театрын маркетингийн албанаас дулимаг байна байна. Улсын наадам шүү дээ. Үнэндээ урагшгүй түшмэд гэхээс өөр хэлэх үг алга.

Сонгуулийн өдөртэй зэрэгцүүлээд наадмын тасалбарын “алаан” болох нь.

Өөрсдөө чаддаггүй юмаа гэхэд хувийн хэвшилд эрхийг нь өгөөд, наадмын тасалбараа онлайнаар худалдвал яасан юм бэ? Ядаж зүдэх юмгүй хийгээд өгнө. 

Хийх хүнд санаа, хийхгүй хүнд шалтаг олддог гэдэг дээ. Ганц тасалбар онлайнаар худалдаалж чадахгүй бол Үндэсний их баяр наадмын зохион байгуулах комисс энэ тэр гэх сүржин нэрээсээ ичиж амьдар. Хар халуунд хөлсөө урсган тасалбарт дугаарлаж зогсохын зовлонг өөрсдөө очоод нэг үзээсэй. Харваж унах вий.

Л.ТӨГС

"Болор дуран"-аар шалгав.

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2017-07-03 92.50.236.169

1сая 300 мянган хунтэи хот 7000 хун багтах стадионтои улс дэлхиид баихгуи тэгээд бас аялал жуулчлал хогжуулнэ гэнэдээ ухэр монголчууд

zochin 2017-07-03 103.229.120.152

naadmiin neeltiin arga hemjeeg zohion baiguulj baigaa hun ny baahan buduun aldart ehuudiin bujig uzuulne gej degleed heden gedsee unjuulsan buduun behuud ny baahan hudlaa gatsaj zogsood ene jiliin naadam ch nastroenie unagasan yum boloh ny dee yamar eh ursiin bayar bish dee hamgiin saikhan goo uzesgelentei uzuulberuudee uzuuleh baikh estoi biz dee

Bi 2017-07-03 66.181.180.80

Uridachlaad zarchikhgui yu daa Odoo 18 19 onii tasalbaraa zarj baival yaasan yum 2 jiliin daraa ashig olokh gej tasalbar avdag teneg shagchin baikhgui shuu dee

Zochin 2017-07-03 202.70.46.222

Dur bgaadaa ingej zogsoh gej Haychihaad sumiin naadam uzeh min

Зочин 2017-07-03 27.123.214.117

Тасалбар яах вэ Монголын наадмын оргил болох бөхийн барилдаан нь цагаан зураасаар хэрчигдсэн хөлбөмбөгиын талбайд болж байх юм Энэ чинь монголын наадам биз дэ Гадаадын хөлбөм талбай түрээслэж байгаа юм шиг харагддаг

Зочин 2017-07-03 194.230.159.141

Uhna Hurelsuh unendee chadbargui hohoin sheees

Зочин 2017-07-03 27.123.214.120

Халуун наранд хөлсөө дуслуулаад л арчаад л Соц үе шигээ" очеред" хэцүү л дээ Хүрлээ агаа коммет умшдаг болов уу

Зочин 2017-07-03 182.160.2.155

jild gants boldog bayraa bugd chuluutei uzeh erh baihgui awilgal l bas ywagdna laitai awilgaltai uls shuu

Зочин 2017-07-03 202.9.41.178

үндэсний бөх бол авилгалын бэлэг тэмдэг үзэх шаардлага алга сумогоос суралц мангарууд минь

Зочин 2017-07-03 202.9.41.178

стадион бол монгол шиг тэнэгүүдийн тамын хонхорын үлгэр элдэв морины уралдааны оронд бассейн стадион барих нь яав даа маанагууд минь тэгээд хөх тэнгэрийн заяатай их эзний удам гэж онгирцгооно чингис бол дайн байлдаан хийж олигтой эрчүүдээ гадагш гаргасннар өөр юу ч монголд үлдээгүүгүй [Хориотой Үг] оросыг нэгтгэж өгөөд өөрсдөө тэндээ ууссан перс дундад аз ид адил ий м л дуракууд юм

Зочин 2017-07-03 202.9.41.178

50 метрын бассейнгүй олон улсад нийцсэн стадион байхгүй [Хориотой Үг] ардууд бол монгол юм манай энэ стадионыг хятадууд барьж өгсөн юм шүү энэ бол одоогийн хөгжилтэй хятадын нэг дүүргийн стадион юм тэгээд газар шороо манаруулан оносон болоод сайхан наадлаа гэж мангартана наад харваа чинь манжууд бодож олсон юм тэнэгүүд минь

ЗОЧИН 2017-07-03 66.181.160.90

Жилийн өмнөөс онлайнаар зарчмаар юм даа Болохгүй бол 2 жил бүр болохгүй бол 5 жилээр зарчмаар юм\nНаадамлах нь л тодорхой юм чинь 22 оны Наадмын тасалбар авчихлаа гээд л тайван амгалан унтахгүй юу

Зочин 2017-07-03 66.181.165.178

Neeree unen shuu 21 r zuund ingeed oochirlood l suuj l bhuu Zohion baiguulah komiss muu baina

Зочин 2017-07-03 202.21.103.62

Сэлэм Тогмид Хүрэлсүх шадар сайдын булхай л биз

Зочин 2017-07-03 27.123.214.2

Шаглаж мөнгө олоод сурчихсан Онлайнаар зарвал олдог мөнгө нь алга болох тул зөвшөөрөхгүй байгаа юм

иргэд 2017-07-03 59.153.114.16

Булдхай авилгадаа живсэн хэдэн бөх энэ тэрийг юуг нь үздэг байнаа хайран мөнгө цаг зав тэр тасалбарыг гэрт авчраад өгсөн ч авахгүй

Зочин 2017-07-03 66.181.160.28

Тэр тасалбарыг гэрт авчраад зүгээр өгсөн ч авахгүй ээ

altaa 2017-07-03 122.201.23.83

МАН-хан 50000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн Хүй долоон худагт барьчих юм ббол дараагийн сонгуулиар нэвт гарах байлгүй Гаднаас ирсэн гадаадын хмүүсийг наадмын нээлт үзүүлэх гэж ёстой тамаа цайх юмаа Ядаж аялал жуулчлал хөгжүүлнэ гээд байдаг

Зочин 2017-07-03 202.21.100.162

Зөв шүү Техник технологийн өндөр хөгжлийн энэ үед хамаг цагаа барж дугаарлаж зогсоно гэдэг арай л хэтэрч байна өөрсдөө шагчидтайгаа нийлдэггүй л бол онлайнаар борлуулаач Энэ зэргийн юм зохион байгуулах чадвартай хүмүүс тэр комисст нь байгаа байлгүй дээ

Зочин 2017-07-03 66.181.179.194

shagchdyn achaar mungu unagakh gesen l sanaa baykh l daa

Зочин 2017-07-03 202.70.42.102

hahah unen shd unen dampuu garuud