“Spice Girls”-ийн Мел Би “дампуурчээ”

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

“Spice Girls”-ийн Мел Би “дампуурчээ”

Баруун бүсийн хурдан морины уралдаан, Баян-Өлгий аймгийн баяр наадам 28-29-ний өдрүүдэд болж байна.

Мел Би Лос-Анжелес хотын шүүхийн гадна

Spice Girls хамтлагийн гишүүн Мел Бигийн эзэмшдэг компанийн дансанд ердөө 961 фунт стерлинг үлдсэн гэж түүний өмгөөлөгч шүүх танхимд мэдэгджээ.

Мел Би нөхрөөсөө гэр бүлээ цуцлуулахаар өнгөрсөн дөрөвдүгээр сард шүүхэд өргөдөл гаргасан бөгөөд шалтгаанаа гэр бүлийн хүчирхийлэл, зүй бус бэлгийн харилцаанд орохыг шаарддаг гэж тайлбарласан юм. Тэр дагуу шүүх хурал өнгөрсөн долоо хоногт Лос-Анжелес хотын шүүхэд эхэлжээ.

Мел Бигийн эзэмшдэг компаниудын нэг нь болох MoneySpider Productions 1997 онд байгуулагдсан, Британид бүртгэлтэй. Харин одоо тус компанийн дансанд мянга хүрэхгүй фунт стерлинг үлдсэн гэнэ. Бас Мел Би хэт тансаг амьдралтай, үрэлгэн нэгэн учир Spice Girls хамтлагаас үүдэлтэй бүх хөрөнгө мөнгөө үрэн таран хийгээд дууссан гэж өмгөөлөгч нь мэдэгдсэн байна.

“Мел бол дэлхийн хэмжээний од. Одоо ч “Авьяаслаг америкчууд” шоуны шүүгчээр ажилладаг. Гэвч үнэн хэрэгтээ банкин дахь дансанд нь өчүүхэн төдий л мөнгө үлдсэн” гэх эх сурвалжийн мэдээллийг Daily Mail дамжуулжээ.

Мел Би Spice Girls Limited компанийн 20 хувийг эзэмшдэг. 2016 оны наймдугаар сарын 31-ний байдлаар тус компани дахь түүний хөрөнгө 109,987 фунт. Мөн тэрбээр Spice Girls хамтлагийн бусад гишүүд болон хөгжмийн могул Саймон Фуллер нарын хамт Octopus Direct компанийн 16 хувь буюу 10,549 фунт стерлингтэй тэнцэх хөрөнгийг эзэмшдэг аж.

Хосууд дэндүү тансаг амьдралтай байсан бөгөөд одоо ч гэсэн багагүй хэмжээний татварын өртэй гэнэ.

Мел сардаа 147-150 мянган фунтын орлоготой ажилладаг байна.

Харин Мелийн нөхөр Стифен өөрийгөө ямар ч орлогогүй гэж шүүх танхимд мэдүүлсэн бөгөөд олон жилийн турш бие махбодийн болон сэтгэл санааны дарамт учруулсан гэж эсрэг гомдол гаргаад байгаа юм. Тэрбээр өнгөрсөн хугацааны орлогын хувь гэж 90 мянга,  сэтгэл санааны хохирол гэж 1729, тэтгэмж хэлбэрээр 54 мянга, мөн шүүхийн зардал гэж 150 мянга, нийт 300 орчим мянган фунт стерлинг нэхэмжилжээ. Шаардлагатай бол Лос-Анжелес дахь байшингаа зарахыг шаардаж байгаа аж.

Мел Би, Стифен Белафонте нар 2007 онд гэрлэсэн юм.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж