Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар Өвөрхангай аймгаас Улаанбаатарын чиглэлд автомашинтай зорьчиж яваад осолдсон тухай албан бус мэдээлэл өчигдөр /2017.07.02/ олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ.
Эмч нарыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн тушаалаар сонгуулийн ажлаар орон нутгийг зорьсон байсан гэх энэхүү мэдээлэлтэй холбогдуулан албан ёсны тайлбар өгөхөөр Эрүүл мэндийн яамнаас хэвлэлийн бага хурал зарлаад байна.
Хэвлэлийн хурал Гэмтэл согог судлалын үндэсний төвд 13:00 цагаас болно.
Д.УУДАМ