Ахтай байхын 10 сайн тал | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ахтай байхын 10 сайн тал

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

Ахтай байхын 10 сайн тал

“Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын тэмцээн, уралдааны хоёр дахь өдрийн дараах байдлаар Хятадын баг тамирчид зургаан алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл, нийт 12 медаль хүртсэн амжилтаар медалийн тоо болоод чансаагаар тэргүүлж байна.

1. Тэр бол хамгаалагч

Чи хэдэн настай, ямар амьдралын замыг туулах ахад чинь огт хамаагүй. Учир нь тэр хэнээс ч, юунаас ч чамайг хамгаалах  төрөлхийн бодолтой байдаг.

2. Түүнтэй тохиролцож болно

Машины цонхоо хагалчихсан уу? Тэгвэл ах чинь хүн мэдэхээс өмнө өөрийн зардлаараа түүнийг засах болно.

3. Түүнтэй ярилцаж болно

Зарим асуудлыг найз нөхөд, хамт олонтойгоо ярилцахад хэт хувийн шинж чанартай байдаг. Иймээс энэ төрлийн асуудлаа ахтайгаа ярилцаж байгаарай.

4. Тэр хүчтэй

Тэр чиний буйдан дээр хэвтэж л байгаа бол ахаараа хүнд эд зүйлсээ өргүүлэхэд илүүдэхгүй.

5. Тэр бол спортын тайлбарлагч

Чи хэзээ ч спорт сонирхдоггүй байж болно. Гэхдээ энэ сэдвээр яриа өрнүүлэх боломжтой хүн бол ах чинь гэдгийг санаарай.

6. Тэр бол чиний бахархал

Чиний найз залуу ахтай чинь хэн нь бэлтгэл дээр илүү байж чадсан тухайгаа ярилцах нь чамд сайхан санагдана. Ах чинь чиний хайртайг залуугийн хамгийн дотны зөвлөх байж чаддаг.

7. Тэр бол зөвлөх

Ээжтэйгээ маргалдаад, хэрхэн уучлалт гуйхаа мэдэхгүй явж байсан удаатай юу? Энэ үед чамд хамгийн сайн зөвлөгөө өгч чадах хүн бол ах чинь билээ.

8. Чи түүнд нөлөөлж чадна

Чамд ах эсвэл эрэгтэй дүү байх нь чухал биш. Тэд эрчүүд шүү дээ. Харин чи тэдэнд маш их нөлөөлөх хүчтэй гэдгээ санаарай.

9. Тэр бол шударга

Ах нар л чамд даашинз чинь зохиж байгаа эсэхийг үнэнээр нь хэлж чадна.

10. Тэр чамайг хэзээ ч орхихгүй

Эрчүүд том болно. Тэд найзуудаас гадна найз охинтой болно. Гэхдээ тэд хэзээ ч чамайг орхихгүй, гомдоохгүй байж чадна.

Бэлтгэсэн: Ц.Уран

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-07-03 202.21.106.163

Ахтай байх үнэхээр сайхан шүү Том жижиг 2 ах минь үргэлж дүүгээ хамгаалдаг байсан Одоо ч дүүгээ хамгаалж байгаа